Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурвасын хойд бүсээр хүмүүнлэгийн тусламж оруулахыг хориглолоо

Израил Газын зурвасын хойд бүсээр хүмүүнлэгийн тусламж оруулахыг хориглож байна гэж тус улсын хоёр албан тушаалтан пүрэв гарагт /2025.06.26/ мэдэгджээ. Өмнөх өдөр нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд Израил Катз нар мэдэгдэл хийхдээ Хамас хүмүүнлэгийн тусламжийг хяналтдаа авахаас сэргийлэх төлөвлөгөөг хоёр өдрийн дотор танилцуулахыг тушаасан гэсэн юм.

Газын зурвасын хойд хэсэгт суурьшиж буй энгийн иргэдэд зориулсан тусламжийг Хамас булааж авч байна гэсэн мэдээллийг Нетаньяху, Катз хоёр иш татаж ийм мэдэгдэл хийжээ. Лхагва гарагт /2025.06.25/ маск зүүж, буугаар зэвсэглэсэн хүмүүс тусламжийн тэрэг дээр явж байгаа бичлэг сошиал орчинд тархсан юм. Тэрхүү бичлэг дээрх маск зүүсэн хүмүүс тусламжийг хамгаалж явж буйг харуулж байгаа, Хамас тусламжийг хулгайлж буй дүр зураг биш гэж Палестины төрийн бус байгууллагын дарга Амжад аль-Шава хэлсэн байна.

Израилын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дэвид Менсер хэлэхдээ өмнөд хэсгээр хүмүүнлэгийн тусламж орсоор байгаа гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button