НИЙГЭМНийгэм мэдээ

Оросын гэмт хэрэгтнийг Монголд баривчилжээ

Монголын Засгийн газраас ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын хүсэлтийн дагуу ОХУ-ын иргэн Содном Будатаровыг баривчилж, ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна.

Содном нь их хэмжээний хөрөнгө залилсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тэрээр 2023 онд Буриадын Түнхэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хог хаягдлыг цэвэрлэх, тохижуулах ажил хийхээр улстай гэрээ байгуулсан аж. Байгаль нуурыг хамгаалах “Экологи” үндэсний төслийн хүрээнд тус ажлыг гүйцэтгэхээр болсон ч ажлын үнэлгээгээ нэмэх зэрэг залилан мэхлэх аргаар төсвийн 84 сая рублийг завшаад оргон зайлсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд түүнийг олон улсад эрэн сурвалжилж, тавдугаар сарын 28-нд Монголд баривчилжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

орос юм байх гэсэн чинь буриад з�##�уу байнаштээ. Ямар ш�##�тгаанаар баривчилсныг нь монголчууд мэдэхгүй шүү дээ. Дайнд явуулах арга нь ч юм билүү.Тэгээд ч Монгол нутаг дээр орсын цагдаа хүчнийхэн дураараа авирлаж хүний өөрийнгүй баривчилгаа явуулдаг болчисон уу???

Зочин
Зочин

ЕЭ БУРХАНЫ МИНЬ АВРАЛАА ГЭЖ АЙМШИГТ ГЭМТ ХЭРЭГТЭН ЛУЙВАРЧИНГ МИНИЙ МОНГОЛ ОРОГНУУЛЖ БАЙЖЭЭ БАРИГДЛАА ЭНЭ АМЬТАН ОДОО ЛАНЦАЙТАЛ ЯЛ ӨГНӨ ДӨӨ.

Монгол улс
Монгол улс

Оросын хууль хүчнийхний ажиллагаа чөлөөтэй явагдаж байгаа юм байх даа

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Back to top button