Улс төрийн мэдээ

Ё.Азжаргал: "Шинэ хоршоо"-ны зээлээ төлөхгүй, хоцрогдолтой яваа малчин байхгүй

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Г.Очирбат "Шинэ хоршоо" хөдөлгөөний үр дүнг тодруулсан.

Үүнд “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ё.Азжаргал хариулахдаа,

"300 мянган малчинд хүрсэн. Энэ бол 193 мянган малчин өрхөд хүрч ажилласан гэсэн үг. Яг нүүр тулж уулзан ойлгуулахгүй бол сурталчилгаа явуулаад өнгөрөх хангалтгүй, ийм сегментийн хүмүүс байдаг. Нийт 800 орчим тэрбумын зээл гарсан. Үүний 20 орчим тэрбумыг нь малчид эргэн төлсөн байгаа.

Хоцрогдолтой, эргэн төлөхгүй байгаа хүн байхгүй.

Татварын ерөнхий газраас авснаар, 8000 хоршоо тайлангаа явуулсан. 570 сая төгрөгийн татвар төлөх хүсэлт ирүүлсэн байсан. 1100 ажлын байр гарсан. Энэ бол таван жилийн хөтөлбөр, эхний жил нь өнгөрч байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
6 сар 27, 2025 18:30

Хөөрхий м�##�чид бүгд зээлээ төлсөн, хоцрогдолгүй яваа гэжийш дээ, тэгтэл ЖДҮ шаааасан УИХ-ын гишүүд, сург�##�тын зээлийн луйварчид, хөгжлийн банкны шулаааачид я�##�аа, энэ улсад хэн ажил хийж, харин зүгээр улсаа тонон дээрэмдэж амьдарч байгаагийн тод жишээ эндээс харагдана.

Холбоотой мэдээ

Back to top button