Улс төрийн мэдээ

"Төрийн албан хаагчдын тэтгэвэр, урамшууллыг хасахгүй гэж МАН-ын бүлэг шийдсэн"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Төсвийн хэмнэлтийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдыг цомхотгохоос гадна тодорхой тэтгэвэр тэтгэмжийг хасах асуудал хөндөгдсөн. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах зүйл орж ирсэн. Гэхдээ МАН бүлгээрээ ярилцаад үүнийг хойшлуулсан байгаа. Зэрэг дэвийн нэмэгдэл, тэтгэвэр зэрэг олон асуудалд ард түмэн санаа зовж эхэлсэн байна лээ. Энэ жилдээ тэгэхгүй болсон гэдгийг тайлбарлаж хэлмээр байна" гэж үг хэллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зрчин
Зрчин
6 сар 27, 2025 19:14

Ардын нам аргагүй л холч харж байна.

Холбоотой мэдээ

Back to top button