“Хөгжлийн банк”-ны мөнгөн хадгаламжийг ХХБ-нд хэтрүүлэн байршуулсан О.Банзрагч яагаад шүүгдэлгүй сугарч үлдэв

Редакцын бус бичвэр
84 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдсон “Хөгжлийн банк”-ны дуулиант хэрэг одоо ч намжаагүй байгаа билээ. Гэхдээ энэ дуулиант хэргээс мултарч үлдсэн хүмүүс ч байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газраас арилжааны банкнуудад хадгаламж байршуулах харилцааг Гүйцэтгэх захирлын 2015 оны А/16 дугаар тушаалаар баталсан. Улмаар “Хөгжлийн банкаас арилжааны банкнуудад хадгаламж байршуулах, татан төвлөрүүлэх журам”-ын дагуу сар бүр арилжааны банкнуудын санхүүгийн байдалд эрсдэлийн үнэлгээ, байршуулах мөнгөн хадгаламжийн дээд хэмжээг тооцох, хэрэгжилтийг хангах зэрэг зөвлөмж хүргүүлж байжээ.
Гэвч уг журмаа мөрдөлгүй зарим банканд тогтоосон хязгаараас хэтрүүлэн хадгаламж байршуулж ирсэн асуудал үүссэн аж.
Тодруулбал, 2013-2016 онд нийт мөнгөн хадгаламжийн 43.4-86.4 хувь нь зөвхөн “Худалдаа хөгжлийн банк” болон “Улаанбаатар хотын банк”-нд төвлөрүүлжээ. Ингэхдээ,
- “Улаанбаатар хотын банк”-нд байршуулсан мөнгөн хадгаламжийн дээд хэмжээг 2015 оны 1-12 дугаар саруудад 144.4-186.5 тэрбум төгрөгөөр, 2016 оны 1-10 дугаар саруудад 31.1-153.9 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн
- “Худалдаа хөгжлийн банк”-нд байршуулах мөнгөн хадгаламжийн дээд хэмжээг 2015 оны 1-3 дугаар саруудад 18.6-140.0 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн байршуулжээ.
Энэ нь “Хөгжлийн банкаас арилжааны банкнуудад хадгаламж байршуулах, татан төвлөрүүлэх журам”-ын 3.1.4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл аж.
Энэ нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонирхлын зөрчилтэй албан тушаалтан ажиллаж байсантай холбоотой байж болзошгүй. Бүр тодорхой хэлбэл, "Худалдаа хөгжлийн банк”-ны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан О.Банзрагч Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр давхар ажиллаж байсантай холбоотой гэсэн хардлага юм.
Хамгийн хачирхалтай нь тэрбээр “Хөгжлийн банк”-ны ТУЗ-д байсан хэрнээ шүүхээр оролгүй сугарч үлдсэн гэдэг асууал. Учир нь “Хөгжлийн банк”-ны мөнгийг “Худалдаа хөгжлийн банк”-нд байршуулдаг байсан аудитын дүгнэлт хүртэл бий. Мөн “Bloomberg TV Mongolia” телевизэд зар сурталчилгаа байршуулах 900 гаруй сая төгрөгийн гэрээг “Хөгжлийн банк” байгуулсан байдаг. Үүнд ч, О.Банзрагч нөлөөтэй юу гэсэн асуулт бас хариултгүй хэвээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!