СПОРТ
Монгол охид өнөөдөр хагас финалд Польшийн эсрэг тоглоно

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд долоо дахь өдрөө зохион байгуулагдаж байна.
Өчигдөр /2025.06.28/ эмэгтэйчүүдийн шөвгийн наймд учраа таарсан Монгол, АНУ-ын багийн тоглолт 18:15-аар талбайн эзэн багийн ялалтаар өндөрлөв. Ингэснээр манай баг хагас шигшээд шалгарлаа.
Хагас шигшээ тоглолт өнөөдөр 17:00 цагаас эхлэх бөгөөд Монголын баг хоёр дахь тоглолтод буюу 17:25 цагаас Польш бүсгүйчүүдтэй өрсөлдөх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.