Иран Израилтай хийсэн дайнд амь үрэгдсэн эрдэмтэд, цэргийн командлагчдыг оршуулжээ

Бямба гарагт /2025.06.28/ нийслэл Техранд эрдэмтэд, зэвсэгт хүчний ахлах командлагчдыг оршуулах ёслол болсон байна. Энэ сард өрнөсөн Израил, Ираны дайны улмаас Ираны олон өндөр албан тушаалтан амь үрэгдсэн юм. Мөн дайны улмаас амь үрэгдсэн зарим энгийн иргэдийг оршуулах ёслол болжээ.
Ираны зэвсэгт хүчний дарга, хошууч генерал Мохаммад Багери, Хувьсгалт гвардын командлагч, генерал Хоссейн Салами, Гвардын агаар, сансрын хүчний дарга, генерал Амир Али Хажизаде зэрэг 10 ахлах командлагч, 16 эрдэмтнийг оршуулсан гэж төрийн өмчит телевиз мэдээлсэн байна. Ёслолд Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян, дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй, түүний зөвлөх Али Шамхани, Хамэнэйгийн хүү Можтаба зэрэг бусад өндөр албан тушаалтнууд оролцсон юм.
Пезешкян “Өнөөдөр иранчууд цөмийн зэвсэгтэй хоёр дэглэмийн эсрэг баатарлаг эсэргүүцэл үзүүлж, өөрсдийнхөө нэр төрийг хамгааллаа. Иранчууд ирээдүй рүү урьд урьдынхаас илүү бардам, нэр төртэй, шийдэмгий харж байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.