НИЙГЭМ

С.Амарсайхан ХОТЫН ТӨСВИЙГ 24.2 тэрбумаар нэмэх санал оруулжээ

Хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн 2019 оны төсөвт тодотгол хийхээр саналаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн, НИТХ-аар  оруулахаар болжээ. Үүнд,

-Хотын шуудын төсөвт байгууллагын  өглөгийг барагдуулахад 2.4 тэрбум,

-Нийгмийн  халамжийн  тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн  өглөгийг барагдуулахад 3.1 тэрбум,

-Сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд 12.5 тэрбум төгрөг,

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 1 тэрбум төгрөг,

-НИТХ-ын үйл ажиллагааны зардалд 1 тэрбум төгрөг,

-Нийтийн  эзэмшлийн  зам талбайд хийгдэх хот тохижилтын  ажилд 5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Ингэснээр 2019 оны төсөв дэх хотын шууд урсгал зардал 24.2 тэрбумаар нэмэгдэхээр байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button