Гэмт хэрэгНИЙГЭМ

Амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон хоёр хэрэг гарчээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Энэ оны зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Архангай аймаг болон Төв аймгийн нутаг дэвсгэрт “Хүн нас барсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар, тухайн хэргүүд нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар иргэд архидан согтуурсан үедээ 2876 гэмт хэргийг үйлдсэн тоон мэдээлэл бүртгэгдсэн байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас “Хүний амь нас хохироосон буюу Хүнийг алах” нийт 74 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.

Иймээс та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 1, 2025 18:48

88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin

Холбоотой мэдээ

Back to top button