НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр

Францын Парис хотноо "AIPS" буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог байгуулсны 101 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Харин Монголд 1990 онд Спортын сэтгүүлчдийн холбоог анх байгуулж, 1992 онд Унгарын Будапешт хотноо болсон "AIPS"-ны 55 дугаар их хурлаар гишүүнээр элссэн билээ.

Ийнхүү 1995 оны долоодугаар сарын 2-ноос эхлэн Олон улсын спортын сэтгүүлчдийн өдрийг дэлхий даяар албан ёсоор тэмдэглэж эхэлсэн байна. 

Энэ өдрийг дэлхийн улс орнууд харилцан адилгүй тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Монголын спортын сэтгүүлчид жил бүр спортоор өрсөлддөг уламжлалтай. Тодруулбол, өнөөдөр буудлагын спортын хамтран буудлагын тэмцээн зохион байгуулагдах юм.

Мөн энэ өдөр Азийн Спортын  сэтгүүлчдийн холбооны 26 дахь удаагийн чуулган Хонконгт үргэлжилж байна. Үүнд Азийн холбооны гишүүн 29 орны спортын сэтгүүлчдийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд манай улсаас спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батжаргал оролцож байна. Энэ үеэр Азийн спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дөрөв дэх ерөнхийлөгч Ч.Отгонбаатар Монголоос анх удаа Азийн спортын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал болох “Азийн Спортын сэтгүүлчдийн холбооны алдартан” цомоор шагнуулжээ. 


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button