Гадаад мэдээДЭЛХИЙ

Далай ламын шинэ мэдэгдэл: Түүний хойд дүрийг тодруулах асуудал хэрхэн өрнөх вэ

Далай ламын хойд дүрийг сонгох нь зөвхөн Төвөд буддын шашинтай хүмүүс төдийгүй БНХАУ, Энэтхэг, АНУ зэрэг орнуудын анхаарлыг стратегийн хувьд татдаг асуудал. Нобелийн энхтайвны шагналт Далай лам нь зөвхөн буддизмын хүрээнд бус, дэлхий даяар нөлөө бүхий хүмүүнлэгийн удирдагч гэж үнэлэгддэг. Тэрбээр энэ долоо хоногийн ням гарагт /2025.07.06/ 90 нас хүрэх гэж байна.

1959 онд Мао Зэдуний удирдсан Хятадын коммунист дэглэмийн эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Далай лам Энэтхэгийн хойд хэсэгт орших Дарамсала руу дүрвэсэн юм. Энэ оны гуравдугаар сард хэвлэгдсэн Дуу хоолойгүй хүмүүсийн төлөөх хоолой номондоо Далай лам өөрийн залгамжлагч нь Хятадаас гадна, чөлөөлт ертөнцөд төрнө гэж бичсэн.

Тэрбээр 90 насны ой нь ойртохоор хойд дүр тодруулах талаарх мэдээллийг дэлгэнэ гэж тэрхүү номондоо зарласан. Далай ламын хойд дүрийг Х богд тодруулна гэж яригдаж байсан билээ.

Тэгвэл ийнхүү лхагва гарагт /2025.07.01/ Далай лам хойд дүрийг тодруулах асуудалд эцэслэн хариу өгч, залгамжлагчийг нь тодруулах эрх зөвхөн Гадэн Подран санд байгаа гэсэн юм.

Гадэн Подран сан бол Далай ламын санаачлан байгуулсан ашгийн бус байгууллага. Тус сан түүнтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцан, түүнийг төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг.

2011 онд тавьсан нэгэн илтгэлдээ Далай лам гэгээрэлд хүрсэн зарим буддистууд нас барахаасаа өмнө хойд дүрээ өөрсдөө илэрхийлэн харуулж чаддаг тухай дурдсан байдаг. Зарим шинжээчид үүнийг түүний амьд сэрүүн байх үедээ өөрийн залгамжлагчийг бэлдэж мэднэ гэх утгатай хэмээн тайлбарладаг юм. Гэхдээ Төвөдийн албаны тушаалтнууд түүнийг хойд дүрээ тодруулах магадлал бага гэж үзэж байна.

Далай ламын нэгэн адил Дарамсалад байрладаг цөллөг дэх Төвөдийн парламент мөн Гадэн Подран сан түүний хойд дүрийг хайж, таних ажлыг хариуцах болно гэж мэдэгджээ. Тус парламентын дэд дарга Долма Цэрэн Тайкханг “Тэрбээр энэ институц үргэлжилнэ гэж хэлсэн нь түүний хойд дүр мэндэлнэ гэсэн үг юм. Манай Далай лам дахин төрнө, институц үргэлжлэнэ” гэж хэлжээ.

Далай лам 2015 онд Гадэн Подран санг байгуулсан. Тус сангийн гол зорилго нь “Далай ламын шашны болон сүнслэг үүрэгтэй холбоотой уламжлал, институцийг хадгалж, дэмжих” гэж албан ёсны цахим хуудаст нь бичжээ. Сангийн удирдлагууд дунд Далай ламын ойрын хүмүүс ажилладаг юм.

БНХАУ ямар байр суурьтай байгаа вэ

БНХАУ-ын удирдагчид Далай ламын хойд дүрийг тодруулах эрх тэдэнд бий гэж үздэг. Хятадын эрх баригчид Манж Чин гүрний үеэс гаралтай нэгэн уламжлалыг дурдаж, хойд дүрийг тодруулах эрхтэй гэж тайлбарладаг. Тухайн үед хойд дүрийг тодруулахдаа алтан ваараас нэр сугалах зан үйл хийдэг байсан юм.

Тус уламжлал Манж Чин гүрнээс гаралтай учир Далай ламын хойд дүрийг Хятадын хууль журмын дагуу тодруулах ёстой гэж Бээжингийн эрх баригчид удаа дараа мэдэгдсэн. БНХАУ-ын хуульд хойд дүр Хятадын нутаг дэвсгэрт төрсөн байх ёстой гэж заасан байдаг.

БНХАУ хойд дүрийг тодруулах ажлыг явуулна гэж буй нь Төвөдийн нийгэмд нөлөөлөх оролдлого гэж төвөдүүд харддаг юм. Далай лам өмнө нь мэдэгдэл хийхдээ “Буддын шашныг үгүйсгэдэг Хятадын коммунист намынхан лам нарын хойд дүрийг тодруулах тогтолцоонд оролцох ёсгүй, Далай ламын асуудалд бүр ч оролцох эрхгүй” гэж байсан.

Тэрээр энэ жил нийтлүүлсэн номдоо төвөдүүдэд хандан “Хэний ч бай, ялангуяа БНХАУ-ын төрөөс улс төрийн зорилгоор нэр дэвшүүлсэн хэн нэгнийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж анхааруулсан юм.

Харин Бээжин Далай ламыг тусгаар тогтнол хүсэгч этгээд салан тусгаарлагч хэмээн үздэг. Түүнчлэн түүний зургийг нийтэд харуулах, түүнд хүндэтгэл үзүүлэх аливаа үйлдлийг хориглодог.

2025 оны гуравдугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Далай лам бол улс төрийн оргодол, төвөдүүдийг төлөөлөх эрхгүй гэж мэдэгдсэн. БНХАУ төвөдүүдийн эрхийг зөрчсөн гэдгээ үгүйсгэдэг. Харин Төвөдөд феодалын боолчлолыг эцэс болгож, хөгжил авчирсан гэж мэдэгддэг. Далайн ламын өчигдөр гаргасан мэдэгдэл БНХАУ-ын эрх баригчдыг дургүйцүүлэх нь ойлгомжтой.

Энэтхэг, АНУ-ын байр суурь

Энэтхэгт 100 мянга гаруй төвөдийн буддын шашинтай хүн амьдардаг. Мөн олон тооны энэтхэгчүүд Далай ламыг хүндэтгэдэг билээ. Олон улсын харилцаа судлаачид Далай лам Дарамсалад амьдарч байгаа нь БНХАУ-тай өрсөлдөгчийн статустай Энэтхэгт давуу тал болдог үздэг.

АНУ бол БНХАУ-ын хамгийн том өрсөлдөгч улс. Мөн Вашингтон төвөдүүдийн эрхийг хамгаалах амлалтаа үргэлж давтан илэрхийлдэг юм. АНУ-ын хууль тогтоогчид өмнө нь Далай ламын хойд дүрийг сонгох асуудалд БНХАУ нөлөөлөхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан.

2024 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр Жо Байден ажиллаж байхдаа Төвөдийн өөртөө засаглахтай холбоотой маргааныг шийдвэрлэхийг Бээжингээс шаардах тухай хуулийг баталж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 3, 2025 07:57

Д�##�ай лам гэч монголд түй ч хэрэггүй манай сохроор дагагчид өчнөөн доллар �##�таа барьж өвгөнд зөөлөө. Өнө эртнээсээ олсон цуглуулсанаа хар төвдрүү зөөж байсан. Сэтхилийг базв�##� биeнь хаа холдох вэ гээд наад тангад чинь сууж баына

Зочин
Зочин
7 сар 3, 2025 20:42
Reply to  Зочин

лууханууд амаа тат

Зочин
Зочин
7 сар 3, 2025 19:45
Reply to  Зочин

Зайл хужаа руугаа луухаан чинь

Зочин
Зочин
7 сар 3, 2025 15:25
Reply to  Зочин

Чамд хамаагүй хол очиж хуц чи

Монгол
Монгол
7 сар 3, 2025 14:36

Монголоос тодорч б�##�арнаа

Судлаач иргэн
Судлаач иргэн
7 сар 3, 2025 15:40

Түүхэн үнэн нь Төвдийн шашин ард иргэдээ 21р зуун хүртэл бөөс хуурснаас нь с�##�гаагүй юм шүүдээ..мөн төвд лам нар нэг ч удаа ядарсан өвчтэй хүн ядуу иргэд улсад тус�##�ж байсангүй.. сүсэгтэн ооноос цугларсан бүх мөнгө дээд лам нарын тансагл�##�д л зориулагддаг. Яг л хойд солнгос шиг дэглэмтэй шашин юм даа..цаашдаа эрс өөрчлөгдөх шаардлагатай шашин..нялх хүүхдийг лам болгох нь хүний эрхийн том зөрчил..

Зочин
Зочин
7 сар 3, 2025 16:07

Хужаа коммунистуудын биш бурхадын бошгоороо болох зүйл. Хужаа коммунистууд �######�аасай

Иргэн
Иргэн
7 сар 3, 2025 21:19

Өө тэгээд монголын авилгач нараас сонгож бгд төрчөөч.ккк

Холбоотой мэдээ

Back to top button