
Энэтхэгийн Телангана мужид “Sigachi Industries” компанийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, гал гарсны улмаас багадаа 39 хүн амиа алдаж, 34 хүн бэртэж гэмтсэн байна.
Мужийн захиргаа хэргийг мөрдөн шалгах таван гишүүнтэй комисс байгуулж, ослын шалтгааныг шалгаж байна. Цагдаагийн мэдээлснээр, осол гарах үед үйлдвэрт 140 гаруй хүн ажиллаж байжээ.
“Sigachi Industries” нь эм, хүнс, гоо сайхан, тусгай зориулалтын химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд АНУ, Австрали зэрэг олон улсад бүтээгдэхүүнээ экспортолдог аж. Осол болж, гал гарсны дараа компани үйлдвэрээ 90 хоногийн хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдсэн бөгөөд даатгалд бүрэн хамрагдсан тул нөхөн төлбөр нэхэмжилж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.