УРЛАГ

"Хархорум"-ын монгол кино төслийн тэтгэлэгт уралдаанд найруулагч Э.Ган-Очирын "Тарвас" түрүүлжээ

"Хархорум" олон улсын фильм фестивалийн хүрээнд энэ жил "Монгол кино төслүүд" үйл ажиллагааг зарласан. Уг сонгон шалгаруулалтад 34 төсөл ирснээс 15-ыг шалгаруулан, шүүгчид мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгсөн юм.

Харин шилдгээр шалгарсан төслийг олон улсын уран бүтээлчдийн дэмжлэгээр сайжруулах, Бусан хотод мэргэжлийн туршлага солилцох зардлыг даах зэрэг олон боломжоор дэмжих байв.

Тэгвэл, өчигдөр уралдаант хэсэг дүнгээ гаргаж, найруулагч Э.Ган-Очирын "Тарвас" төслийг шилдгээр шалгаруулжээ.

Шүүгчид:

  • Кино наадмын уран бүтээл эрхэлсэн захирал Н.Цогтбаяр
  • Хархорум кино наадмын хөтөлбөр боловсруулагч Мариа Разакамболи
  • Зохиолч, найруулагч Кристиано Бортоне
  • Продюсер Микеланджело Масанкай
  • Продюсер, Зуучлагч Тиен А Фам
May be an image of map and text

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button