Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ зарим зэвсгийн тээвэрлэлтийг зогсоосон нь Украины санааг зовоов

Украинд чухал шаардлагатай зарим зэвсгийн тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг Вашингтон гаргасан байна. Үүний улмаас Киев лхагва гарагт /2025.07.02/ мэдэгдэл гаргахдаа ингэж зэвсгийн тээвэрлэлтийг зогсоох нь эрчимжиж буй агаарын довтолгоо, байлдааны талбар дээр Украин өөрийгөө хамгаалах чадавхыг нь сулруулна гэжээ.

Энэ асуудлын улмаас Киевт суугаа АНУ-ын элчийг Украин дуудаж, зэвсгийн тээвэрлэлтийг ямар нэгэн хэмжээгээр бууруулах нь ОХУ-ыг зоригжуулна хэмээн зэвсгийн тээвэрлэлт их чухал гэдгийг онцолж хэлсэн байна.

АНУ-ын зэвсгийн нөөц хэтэрхий бага болсон тул Пентагон ийм шийдвэр гаргасан юм. Украины Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ “Украины батлан хамгаалахын чадамжийг дэмжих ажиллагааг хойшлуулж, цааш суух нь түрэмгийлэгчийг энх тайван эрэлхийлэхийн оронд дайн, терроризмоо үргэлжлүүлэхэд түлхэц болно” гэжээ. Энэ асуудлын талаар мэдээлэлтэй нэгэн Украины эх сурвалж хэлэхдээ тус шийдвэр хүмүүсийг цочирдуулсан хэмээсэн юм.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн орлогч дарга Анна Келли хэлэхдээ энэхүү шийдвэрийг Америкийн эрх ашгийг нэгт тавихын тулд гаргасан гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button