АНУ-ын эрдэмтэд алдарт Эмилиа Эйрхартад юу тохиолдсоныг тайлах судалгаа эхлүүлнэ

Алдарт нисгэгч Эмилиа Эйрхарт сураггүй алга болох үедээ жолоодож явсан нисэх онгоцыг олох шинэ судалгааг Америк эрдэмтэд эхлүүлэх болжээ. Онгоц Номхон далайн өмнөд хэсэгт орших алслагдсан арал дээр ослын буулт хийсэн байж магадгүйг илтгэх шинэ баримт гарч ирсэн тул эрдэмтэд тус ажлыг эхлүүлэх болсон байна.
Орегон мужид төвтэй Археологийн өвийн хүрээлэнгийн тэргүүн Ричард Петтигрю хэлэхдээ, хиймэл дагуулаас авсан зураг Фижи арлаас 1,600 километрийн зайд орших Никумароро арал дээр түүний онгоцны хэсэг мэт зүйл харагдсан гэсэн юм. Петтигрю хэлэхдээ “Бидэнд олдсон зүйл бол энэ асуултыг эцэслэн хаах хамгийн том боломж байж магадгүй. Маш хүчтэй нотлох баримт байгаа тул бид урагшлахаас өөр арга байхгүй гэх мэдрэмж төрч байна. Нотлох баримттай буцаж ирэх байх” гэжээ.
Эйрхарт 1937 оны долоодугаар сард газрын зураг уншигч Фред Нунантай дэлхийг тойрохоор нисэж явахдаа сураггүй алга болсон. Энэ нь агаарын тээврийн түүхэн дэх хамгийн хачирхалтай тайлагдаагүй нууцуудын нэг юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.