Нийгмийн

Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно

1961 оны Венийн конвенцид зааснаар эдгээр байгууллагууд нь халдашгүй хамгаалалтад хамаарах бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг.

Иймээс эдгээр объектын ойр орчимд аливаа сэжигтэй үйлдэл, ялангуяа орчин үеийн дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр нисгэх нь хууль бус үйлдэлд тооцогдоно. Зөрчлийн тухай хуулийн 14.8.3-т зааснаар “нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн” тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай.

Дрон нисгэх үйл ажиллагаа нь Иргэний нисэхийн багц дүрэм, Зөрчлийн тухай хууль, Нисэхийн аюулгүй байдлын тухай журамд нарийвчлан зохицуулагддаг бөгөөд олон улсын болон орон нутгийн нисэх буудал, цэргийн анги, төрийн өндөр хамгаалалттай байгууламж, хүн олноор цугларсан газруудыг багтаасан “нисэх хориотой бүс”-эд дрон нисгэхийг хатуу хориглодог.

Иймд иргэд Та бүхэн гадаадын дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон төхөөрөмжийг нисгэхгүй байх, улсын аюулгүй байдал болон олон улсын гэрээний үүргийг хүндэтгэн сахин биелүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Э.ТЭРГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button