Нүүдэл суудал, хэрүүл тэмцэл хийхэд муу

БИЛГИЙН ТООЛЛЫН 9 2025.07.04 / БААСАН ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН ЕСӨН УЛААН ХӨХ НОХОЙ ӨДӨР
- Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
- Наран ургах, шингэх: 04.59-20.54
Аргын тооллын 7 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын 9, Тэргүүн дагуул одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.