НИЙГЭМНийгэм мэдээ
ТЦА-ны алба хаагч төрөх хугацаа нь болсон эхэд тусалж, амжилттай эх барьжээ

2025 оны долоодугаар сарын 4-ний 01:00 цагийн орчимд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-ийн товчооны постод үүрэг гүйцэтгэж байсан Тээврийн цагдаагийн хэлтсийн алба хаагч Д.Энхтайван төрөх хугацаа нь болж, өвдөлт өгсөн эмэгтэйд туслан өөрийн гараар эх барьж авчээ.
Тодруулбал, төрөх гэж байсан нэгэн эх тусламж хүсэж товчооны постод үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч дээр очсон бөгөөд цагдаагийн алба хаагч тэр даруйд нөхцөл байдлыг ойлгон, мэргэжлийн тусламж ирэхээс өмнө өөрийн гараар эхийг амжилттай эх барьжээ. Улмаар эсэн мэнд төрсөн эх, нярай хоёрыг 103-ийн түргэний тусламж ирэхэд аюулгүй байдлаар хүлээлгэн өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag mongol zagdaa shvv dee er hvn amjilt
ямар хөөрхөн буянтай цагдаа хүү вэ, ийм жоохон з�##�уугийн ирээдүйн амьдр�##�д нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
эх барьсан цагдаа аавтай болжээ