“Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэн нь монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тусгай үзэсгэлэнг нээж, "Монгол төр хүчирхэгжин мандаж, Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэсэн" гэжээ.
Тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 138 шилмэл, сор бүтээлээ дэлгэснээс ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр шилдэг 20 бүтээлийг шалгарууллаа.
Шилдгийн шилдэг дөрвөн бүтээл:
- Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” – “Занабазарын хийц” төрийн бус байгууллага,
- “Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан,
- Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ,
- “Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл шилдгийн шилдгээр шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуц
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!