Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: Т.Доржханд шантааж хийж, Евразийн хэлэлцээр зурагдаж, төсвийн тодотголынхоо эцсийн хэлэлцүүлэг хийв

Өнгөрч буй долоо хоногт улстөрийн тогоонд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.


14 мега төсөл 4 болов: Засгийн газраас зарласан 14 мега төслүүдийг бүгдийг нь хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ зарлалаа. Эхлээд дөрвийг нь үргэлжлүүлж, тавд нь хөрөнгө оруулалт хайж, таван төслийг хойшлуулахаар болов. Чингээд өмнөх Хамтарсан Засгийн газрын том зорилтууд унаж байна. Мөн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 төслийн заримыг нь хойшлуулах нөхцөл байдал үүссэн.

Евразийн түр хэлэлцээр: 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга, төсвийн тодотгол зэрэг нийгмийн томоохон асуудлуудын дуулианы хажуугаар энэ хэлэлцээрт гарын үсэг зурав. Одоо Хэлэлцээрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, соёрхон батлуулна. ЕАЭЗХ-ны гишүүн 5 улсад мах, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний 15 тэрбум доллар буюу 47,5 их наяд төгрөгийн зах зээл бий гэж үзэж буй. Монголын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд 200 сая гаруй хүн амтай, ЕАЭЗХ-ны гишүүн орон болох ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армени улсуудад гаалийн татваргүй 367 төрлийн бараа бараа бүтээгдэхүүн экспортлох аж. Тухайлбал, дизель түлш, керосин, мазут, тослох материалын гаалийн 5 хувийн албан татварыг тэглэж, түлшний үнэ гэхэд литр тутамд 147 төгрөгөөр буурсан гэв. 

Төсөв: Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн түрүүнд амжуулах ажил бол төсвийн тодотгол. Тулгамдсан асуудлынхаа ард ирэх долоо хоногт гарч, эцэслэн батална. Өчигдөр эцэслэн батлуулахаар байнгын хороо руу шилжүүлсэн юм.

Нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор төсвийн орлого 39 хувиар буурсан. Иймд “Хэмнэлтийн тодотгол”-оор төсвийн зардлыг 1 их наяд 508.4 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцоолсон. “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” тогтоолд туссан 535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт 2 их наяд 44.2 тэрбум төгрөгөөр зарлага буурахаар байна. 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болно

Т.Доржхандын шантааж: МАН доторх хагарал энэ долоо хоногт үргэлжлэв. Эцэстээ ХҮН намын дарга Т.Доржхандын улаан, цагаан шантааж болон хувирлаа. Тэрбээр, "П.Наранбаярыг сайдаас буулгавал, Засгийн газраас гарна" гээд хэлчихсэн. Энэ бол ил цагаан шантааж юм. Нэг сайдын шалгагдаж асуудлыг хаацайлж, Засгийн газрын суудлаар барцаалж болохгүй. Нэг талаас, П.Наранбаярын хийсэн үйлдэл АТГ-т шалгагдахаас өөр аргагүй сэдэв мөн шүү дээ. 120 сургуулиас нийт 1.2 тэрбум төгрөгийн хамаарал бүхий ТББ руугаа татна том асуудал. Энэ дагуу шалгагдаж байгаа гэсэн. Нөгөө талаас, П.Наранбаярыг буулгах сонирхлын бүлэг улайрлаа үргэлжлүүлсээр байв. Боловсролын сайдад хэд амбицалж байгаа нь нууц хэвээр.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
7 сар 5, 2025 15:28

За ашгүй дээ ямартай ч нэг дор бөөнд нь 50 ихнаядыг идэж чадхааргүй л болж нэг дор идсэн бол монгол улс шууд деполт зарлахаар байлаа з�##�уучууд засаг унагасны хэрэг ч гарлаа гарлаа...

Зочин
Зочин
7 сар 5, 2025 17:53

hovdiin must sumiin nanjid buzar hulgaich guilagchin

Зочин
Зочин
7 сар 5, 2025 18:21

Ха ха новшнууд л даам гарчих гэж. Эзэнгүй төрийн эмгэнэл юм дөө

Зоч
Зоч
7 сар 5, 2025 20:10

ЭНЭ 2 АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ДОРЖХАНД НАРАНБАЯР НАРЫГ ЭРГҮҮЛЭН ТАТААД АТГ Д ӨГЧ ШОРОНД НЬ ЯВУУЛАХГҮЙ ЮУ ХИЙГЭЭД ХҮЛЭЭГЭЭД БАЙДАГ ЮМ БЭ ИРЭЭДҮЙ БОЛСОН АРД ТҮМНИЙ ХҮҮХДҮҮДЭЭР НАРАНБАЯР ТОГЛОЖ ТОНОЖ ДУУСЛАА

Зочин
Зочин
7 сар 6, 2025 17:37
Reply to  Зоч

Энэ 2 - ыг засгаас гаргаад , сонгосон сонгогчид нь УИХ - аас нь тат. Ер нь 126 - аас жагса�##�таар орж ирсэн нөхдүүдийг УИХ , ЗАСГИЙН ГАЗРААС �######�уулб�##� таарна даа. Бөөн мөнгө идэж , тансаглах , хэрүүл хийж , шантаачлахаас өөр ид шидгүй мөнгөний баруулууд.

Иргэн
Иргэн
7 сар 5, 2025 20:30

3*3-сагсан бөмбөгийн тэмцээнээр д�##�имдуулж МАН-АН-Н мафиуудын хулгай луйвар хууль бус хууль гээд их юм болоо!!! Гуя дагуулаж хүзүү гэдгийг сая УИХ- чуулганаар төсөв хэлэлцэх үеээр мафиууд анхаар�##� саринуулж хулгай хууль оруулаж үзэж байна шүү Монголчуудаа сэрэмжтэй байгаарай!!! МАН-АН-Н мафиууд эдийн засгийн хямр�##�аар д�##�имдуулаж их хэмжээний �##�тыг гадагш нь зөөхөөр шийдэж!!! Бүр ноён уулыг тононо гэнэ дээ!!! Д�##�даг Дамдиннямаар Хулих Хурандаа Хүрэлсүх �##�т хулгайлуулахаар шийдэж байгаа юм бн! Т

Irgen
Irgen
7 сар 5, 2025 22:56

Dorjhand uhna z##laach

Зочин
Зочин
7 сар 6, 2025 08:21

Х�##�тар гөлөгийг ЗГ-аас хөөж гаргаж төөрүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин
7 сар 6, 2025 09:40

Жагса�##�таар орж ирсэн тэр хар Доржханд гарв�##� гарна л биз дээ.

нара
нара
7 сар 6, 2025 16:08

Угаасаа л оюун-эрдэнэ бсан ч дүр эсгээд л худлаа яриад сууж байх бсан. Оюунэрдэнэ мөнгө ургуулахгүй шүү дээ!!!!

Зочин
Зочин
7 сар 7, 2025 07:54

300-400 сая ам долл зээл авч үрж идэх эрхтэй боловоо хайрт нам засаг минь

HunHun
HunHun
7 сар 7, 2025 09:25

Ene haltaisan l###rrg z##luulaach

Зочин
Зочин
7 сар 8, 2025 16:57

энэ эргүү х�##�тараар Монголын төр дутав уу. эргүүтсэн х�##�тараа �######�уулж чадахгүй зандка засаг удирдаж чадах уу.

Холбоотой мэдээ

Back to top button