НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбурхан өвчний батлагдсан батлагдсан тохиолдол 11,521 болжээ

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэв. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчин 11,521 хүнд халдварлаж, 7 хүн нас бараад байна. Мөн:

  • Эдгэрсэн: 10,275
  • Эмнэлэгт: 532
  • Гэрээр: 707
  • Хавьтал болсон: 89,855 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсээс биеийн байдал:

  • Хөнгөн: 48
  • Дунд: 450
  • Хүнд: 33
  • Нэн хүнд: 1 хүн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурханаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Тодруулах, лавлах зүйл байвал 100,119, 72224444 утсанд хандах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button