НИЙГЭМНийгэм мэдээ

“Соёлын наадам”, “Уяачдын наадам” Хүй долоон худагт болно

Ардын хувьсгалын 104 жилийн ойн хүрээнд “Соёлын наадам”-ыг  энэ сарын 11, 12-нд, “Уяачдын наадам”-ыг энэ сарын 13-нд Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулахаар болжээ.

Соёлын наадмаар монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийн түгээн дэлгэрүүлэх гэсэн агуулгыг онцолж гэр бүл, түүх, соёл, тоглоом наадгай, монгол хэл, ёс суртахуун зэрэг үнэт зүйлсийг харуулсан 9 асар бүтэн өдрийн үйл ажиллагаа явуулна. 

Наадамчид асраар зочилж угийн бичиг хөтлөх ёсон, угсаатны бий биелгээний онцлог, эх нутгийн талаарх аялгуу, уламжлалт тоглоомууд болон бусад соёлын үнэ цэнийг танин мэдэх боломжтой.

“Соёлын наадам”-д язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ” тоглолт болон “Морьтны гайхамшигт” үзүүлбэрийг толилуулах юм. “Монгол эрдэнэ” тоглолт энэ сарын 11-ний өдөр 11:00, 14:00, 17:00 цагуудад гурван удаа, 12-ны өдөр 11:00, 14:00 цагуудад хоёр удаа үзэгчдэд хүрэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button