Нийгэм мэдээ

"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно

Тив Дэлхийн хамгийн том загварын компанийн менежер Монголд буулаа. Монгол байтугай олон улсын загварын салбарын мөрөөдөл энэ компанид тоогдохыг мөрөөддөг билээ. Загварын салбарын Холливүүд л гэсэн үг дээ. Товчхондоо бидний сайн мэдэх Cindy Crawford & Kendall Jenner гэх алдартнуудын менежментийн компани. Үүнээс гадна 5,000 гаруй алдартнууд эгнээнд нь байдаг юм.

1972 онд байгуулагдаж байсан энэ түүхт байгууллага 53 жилийн дараа Монгол улстай хамтран ажиллахаар модeль О.Билгүүний Models Management World-той 2 жилийн өмнө гэрээ байгуулсан юм.Ингээд Монголыг төлөөлөх шинэ нүүр царайг тодруулахаар Elite Model World-с зохион байгуулдаг 42 жилийн түүхт Elite Model Look тэмцээнээ зохион байгуулахаар Монголд буугаад байна. Дэлхийн 60 гаруй улс бидний өмнө боломж болон нээгдсэн түүхэн цаг хугацаа тохиож байна. Монголын залуусын мөрөөдөлд гэрэл, итгэл нэмэх аян зам минь тууштай үргэлжилнэ гэж Модeль О.Билгүүн өөрийн цахим хуудсаар мэдээллээ.Дашрамд #???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????? ын хүрээнд олон сайхан үйл явдлууд болж байгаа.Маргааш буюу 7-р сарын 8-ны үдэш Монголд анх удаа "Mongolia Fashion Gala Awards" дээд зэрэглэлийн улаан хивсний ёслол Богд хааны ордон музeйд болох бөгөөд загварын салбарын дэлхийн шилдэг мeнeжeр энэхүү үйл ажиллагаанд оролцоно.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button