Нийгэм мэдээ
Ойн 2 түймрийг бүрэн унтрааж, хоёрыг нь цурамд орууллаа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр 14:40 цагт, мөн аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Сөдтэйн даваа” гэдэг газар гарсан ойн гал түймрийг 14:50 цагт тус тус бүрэн унтраалаа.
Мөн Ерөө сумын Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг 09:35 цагт, Мандал сумын “Сэртэнгийн-Ам” гэдэг газар гарсан ой, хээрийн гал түймрийг 14:33 цагт цурамд оруулаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.