Гурван долоо хоног дамнан хэлэлцсэн төсвийн тодотголыг өнөөдөр батална

Төсөвт тодотгол хийх хуулийн үндэслэл, шаардлага бүрдэж, 2025 оны төсөв дахин тодотгол хийхээр болсон.
Энэ хүрээнд Г.Занданшатарын Засгийн газар төсвийн тодотголыг боловсруулж, дагалдах хуулиудын хамтаар УИХ-д зургаадугаар сарын 25-нд өргөн барьж, зургаадугаар сарын 27-нд анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Ингээд өнгөрсөн долоо хонгийн лхагва гарагт /2025.06.02/ хоёр дахь хэлэлцүүлэг, пүрэв гарагт /2025.06.03/ гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн.
Харин өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батална.
Үүний дараа “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хэлэлцүүлэх юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.