Гадаад мэдээДЭЛХИЙ

Европ АНУ, БНХАУ-аас хамааралтай байдлаа багасгах хэрэгтэй гэж Макрон хэллээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Их Британид айлчилж буй. Энэ нь Их Британи Европын холбооноос гарснаас хойш тус холбооны гишүүн орны удирдагч анхны удаа Их Британид айлчилж буй явдал гэдгээрээ ач холбогдолтой юм. Айлчлалынхаа эхний өдөр Макрон үг хэлэхдээ Европ АНУ, БНХАУ-аас давхар хамааралтай байдлаа багасгах хэрэгтэй гэжээ.

Тэрбээр “Бид хоёр улсаа АНУ болон БНХАУ-аас хэт хамааралтай байгаа эрсдэлээс ангижруулах ёстой. Хэрэв бид АНУ, БНХАУ-аас хамааралтай хэвээр байвал өөрсдийн, үр хүүхдийнхээ ирээдүйг ямар байхыг тодорхой харж байгаа гэж би бодож байна. Үр хүүхдүүддээ тогтвортой ирээдүй бий болгохыг хүсэж байвал эдийн засаг болон нийгмээ энэ хамаарлаас ангижруулах хэрэгтэй” хэмээсэн аж.

Макрон Их Британийг магтан сайшааж, хоёр улс цагаачлалын асуудлаар урьд урьдынхаасаа илүү нягт хамтран ажиллана гэж амласан байна. Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Францаар дамжиж ирж буй цагаачдыг Франц руу буцаах хэлэлцээнд хүрэх хүсэлтэй байгаа юм.  

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bujin
Bujin
7 сар 10, 2025 03:54

Unen yum heljee,

Холбоотой мэдээ

Back to top button