Top StoriesСПОРТ

Хакүхо М.Даваажаргал: 25 жил сүмод хайрлагдаж, 25 жил сүмог хайрласан

Хэвлэл, мэдээллийн 10 сайт хамтран, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулж "Эв эе" хөтөлбөрийг уншигч, үзэгч олондоо хүргэж буй. Энэ хүрээнд сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргалтай ярилцсан билээ.

-Баяр наадмын энэ өдрүүдэд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Масако хатны хамтаар Монголд айлчилж буй их онцгой цаг мөч тохиож байна?

-Эзэн хаан болсноосоо хойш айлчилж буй 3 дахь улсаараа Монголыг сонгож байгаа нь ардаа маш олон эерэг ойлголт, мессежийг дагуулж байгаа. Монгол-Япон улсын хоорондын дипломат харилцаа гүнзгийрч, хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд алтан үе ирж байна гэж хэлж болохоор.

-Аавынхаа цээж хөшөөг та өмнө нь урлуулж байсан бол энэ удаа бөхийн зодог шуудагтайгаа дэвж буй илүү сүрлэг, том хөшөөг бүтээлгэсэн нь их сайхан санагдлаа. Их удаан бодож явсан уу?

-Энэ хөшөө миний санаанд 15 жил явсан. Яасан гэхээр, 2010 онд 1-р сараас 11-р сарын башё хүртэл дараалсан даваа маань эхэлж байлаа. 69 давсан Фүтаяма гэж аварга бий. Харин би 4 башё босоо түрүүлээд 63 даваа хүргэсэн. Сүмод 50 дараалж давсан аваргуудаа мөнхөлдөг бүр эртний тусгай дүрэмтэй.

Хадан дээр нэрийг нь сийлж, гарын хээг нь даруулж, ялалтын оныг нь хүртэл тусгайлан үлдээдэг их онцгой соёл бий.

Тэр үед аавыгаа мэнд сэрүүнд нь Японоос нунтаг шавар зориулж авчраад хоёр гарынх нь хээг авч байсан юм. Энэ үед л бодогдож байсан бодлоо аавынхаа төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант сумынх нь 100 жилийн ойгоор биелүүлж, хөшөөг нь сүндэрлүүллээ.

-15 жил сэтгэлдээ төсөөлсөн тэр дүр, хийцлэл хөшөөнд нь шингэж, яг бууж чадав уу?

-Чадсан. Хоёр жилийн өмнө эхлүүлсэн хөшөө яг миний төсөөлж, бодож байснаар бүтээгдсэн.

-Ж.Мөнхбат аварга их омголон, эрдүү хүн байсан болов уу гэж бодогддог юм?

-Гэртээ их даруу. Гэрийн хаалгаар гараад л олимпийн анхны медальтан, Дархан аварга Мөнхбат болохоос ч аргагүй л дээ. Би чинь Япон яван явтлаа буюу 15 нас хүртлээ аав, ээжийнхээ өвөрт унтаж ирсэн тийм эрх хүү нь. Аав минь намайг их эрхлүүлдэг байлаа.

Аавынхаа ярьж өгсөн нэг дурсамжийг энд ярихгүй бол боломгүй. Дээхнэ үед Тожил гэж хүн аавыг минь хүндлээд уяан дээр хоёр шүдлэн байгаагаас бэлэглэе гэж л дээ. Аав ч харж харж, баруун талынх нь шүдлэн үрээг авъя л гэж хэлж. Хавар байсан болохоор үс ноосондоо баригдсан л амьтан харагдаж. Тэгээд хоёр жилийн дараа Тожил гуайн уяан дээрх хоёр шүдлэнгийн нэг 4 настай соёлон улсын наадамд түрүүлээд, аав үзүүрлэсэн байгаа юм. Уралдуулахаар нэг л болохгүй байхаар нь лам хард үзүүлтэл бөх, морь хоёр нэг саванд багтамгүй гэж л дээ. Аав хүрэн азаргаа ийн Даваахүү ахад бэлэглэсэн юм гэсэн. Үүнээс нэг их удалгүй би ээждээ ирсэн юм билээ. 1985 онд би мэндэлж, нөгөө азарга нь 1986, 1987, 1988 онд улсын наадамд түрүүлсэн талаар аав минь их сонирхолтой, бэлэгшээлтэй дурсамжаа хуваалцаж байсан юм.

-Монгол бөхчүүдтэйгээ та их ойр нөхөрлөдөг үү. Ч.Санжаадамба аварга Японд тан дээр очиж бэлтгэл хийж байсан санагдаж байна?

-Ойр байлгүй яах вэ. Ч.Санжаадамба аварга, С.Мөнхбат аваргатайгаа нөхөрлөж ирсэн. 2015 онд Японы "алтан амралт"-аар ирж, хаврын баярын барилдаанд олон жил түрүүлсэн Аймгийн арслан н.Дамба гэж хүнийг Ч.Санжаадамба ирээд давж байлаа.

Япончууд монгол соёлтой танилцахаар ирчихсэн, бөх сонирхож байв. Би засуулыг нь хийж байгаад Ч.Санжаадамбад "За олон хүн ирсэн байна. Удаан, тогтож барилдаарай" гэтэл за л гэлээ. Тэр үед Улсын заан цолтой, залуу ч байж. Тэгсэн гармагцаа л юу юугүй дуусгачихсан (инээв).

-Одоо таныг сүмогийн холбооноос гарахаар дэвжээгээ яах бол, сонирхогчийн сумогоо хөгжүүлээд явах болов уу гэдэг олон асуулт, хүлээлт бий?

-25 жил сүмод хайрлагдаж, 25 жил сүмог хайрласан байна. Холбоонд байх хугацаандаа сав минь дүүрсэн юм болов уу даа. Би сүмо гэдэг их спортыг олимпийн төрөл болгоё гэсэн шинэ мөрөөдөлтэй болсон. Grandslam гэдгийг би хоёр жилийн дараа шинээр гаргаж ирнэ. Оноогоороо, жингээрээ дэлхийн бөхчүүд барилддаг гэсэн үг.

-Энэ жил Монгол баяр наадмаа монгол түмнийхээ дунд суугаад үзэх нь ээ. Догдлон хүлээв үү?

-25 жилийн дараа Улсын баяр наадмаа үзэх гэж байгаадаа сэтгэл маш догдолж байна. Аав минь Төв цэнгэлдэх хүрээлэнд Зүүний магнай болж олон жил дархалсан. Тийм болохоор маш их сэтгэл хөдлөн хүлээж байна. Японд байхад 7-р сарын башётай наадмын өдрүүд давхацна.

Яагаад ч юм дотор сэтгэлдээ наадмын өдрүүдээр л унахгүй юм шүү гээд биеэ хичээнгүйлэн барьчихдаг байсан. Наадам гэхээр сэтгэлд тийм ойр, хүндтэй. 25 жилийн дараа монголчуудтайгаа хамтдаа дэнж хотойтол сайхан наадацгаая гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
7 сар 10, 2025 12:15

Mongoliin baharhal bolson Hakuhodoo sain saihniig husen eruue

Зочин
Зочин
7 сар 10, 2025 14:49

Япон руугаа явж үз. Өөрөө иргэнглээ сайн дураараа сльчихоод матарын нулимс унагаж энэ тэр. Үнэн жудаггүй гар аа

Зочин
Зочин
7 сар 13, 2025 08:38
Reply to  Зочин

Чи �######�аарай

Зочин
Зочин
7 сар 13, 2025 15:14
Reply to  Зочин

Чи чинь харин жинхэнэ монгол уу даа.ккк.м�##�

Зочин
Зочин
7 сар 12, 2025 10:14
Reply to  Зочин

ЧАМ ШИГ ХАТИНГАРШСАН ТАРХИТАЙ АМЬТАНЦАР ЮМ ОЙЛГОХГҮЙ Л ДЭЭ !!!

Зочин
Зочин
7 сар 10, 2025 22:35
Reply to  Зочин

yadu zuduugin komplextei guilagchin mine chamad ene huni hamarin nusch hundedene . amjilt gej yu baidagiig cham metiin prius ni muruudul oilgohgui . hehe

123
123
7 сар 10, 2025 18:08

Монгол сайхан эхнэр ав

Зочин
Зочин
7 сар 11, 2025 10:13

Saihan. Naadaarai.chi bol Mongol humuunii baharhalshuu.

Иргэн
Иргэн
7 сар 11, 2025 10:25

Та нар хүний амьдр�##�ыг битгий заагаад байгаач хийх юм олддоггүй юм уу. Өөр өөрсдийнхөө амьдр�##�ыг л бодоцгоо

Mongol
Mongol
7 сар 12, 2025 05:54

Odoo l mongoloo geh boloo yu chi manai irgen bish yaj hayaj yavlaa

Зочин
Зочин
7 сар 12, 2025 10:17
Reply to  Mongol

АЛИВААГ ТУНГААЖ ОЙЛГОХГҮЙ ЧАДВАРГҮЙ АМЬТАН ЮМ АА !!! МОНГОЛЫН ТӨЛӨӨ, ХҮҮХДҮҮДИЙН ЮҮ ХИЙЖ, ЮҮ БҮТЭЭЖ БАЙГААГ ХАРАХГҮЙ БАЙНА УУ ???

Зочин
Зочин
7 сар 15, 2025 15:24
Reply to  Зочин

Энэ хүн монгол д юу ч хийгээгүй хийх ч үгүй бх сайн эцэгиин буян л гэж бгаа

Иргэн
Иргэн
7 сар 12, 2025 07:41

Уха�##�аг,даруу сайхан хүү.Аз жарг�##� хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зочин
Зочин
7 сар 12, 2025 08:16

Уншихад л Мөөеө аваргын дүр төрх нь харагдаж байна.Үнэхээр л Монгол бөхийн түүхэнд �##�драа мөнхөлсөн сайхан бөх хүн гэж боддог. Сайхан наадаарай

ЗочинТ.Энхтуяа
ЗочинТ.Энхтуяа
7 сар 12, 2025 13:34

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж явдаг нь олон биш .Үүнд шаргуу хөдөлмөр дайчин чанар тэсвэр тэвчээр биеийн болон сэтгэлийн хат чанар өөртөө суулгах нь том даваа.Ийм м хүндлэлтэй нэгнээ шүлс үсчүүлэн нулимах нь жудаггүй харуулна.
Нэг нар Нэш тэнгэр нэгэн орон зайнд хамт төрсөндөө бахархаж баярлаж явууштай.
Их аваргадаа Монгол төрийнхөө баяр наадамдаа сайхан наадаарай хэмээн хүсье ээ

Зочин
Зочин
7 сар 12, 2025 14:51

Baliar ßfa

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
7 сар 12, 2025 22:32

Бөхийн удамтай.Япон хүн ухаан их.
Монголоос их.зүйл сурах санаатай!
Бид.тэднээс сурах ухаантай.баймаар???

Даваа
Даваа
7 сар 14, 2025 06:57

Аавынхаа м�##�гайд наадам үзүүлж байгаа нь сонин санагдсан. Сонин сонин ёс жаяг гардаг болж дээ. Саяхан наадам үзэж чадаагүй бурхан болсон аавынхаа цоо шинэ дээл, м�##�гай, гутлыг шатааж байгаа харагдсан. Үр хүүхэдгүй хүн биш дээ, хүүхэд гь өисчихөд л болно ш дээ...эвгүй² ёс зохиогоод байдаг болжээ...

зочин
зочин
7 сар 15, 2025 14:17

Төв аймгийн Эрдэнэсантын Даваажарг�##� ёстой л тостой гар хүрэмгүй, тоостой газар зогсоомгүй хүү дээ. Японы сумогоор дамжуулан бусад монгол хөвгүүдтэйгээ хамтран Монгол эх орноо, Монгол эрсээ Японд, Япон хүн, Японы ёс дэг заншлыг Монголдоо сар �##�гасаад л японы үндэсний телевизоор таниулж, дотносуулж, Монгол - Японы харилцаа, хэлхээг биеэрээ, ухаан, ур чадвар, даруу төлөв зан төрхөөрөө өргөтгөж, бэхжүүлж яваа хамгийн итгэлт, ард түмний төлөөлөл юм шүү. Тэд төрийн төлөөллөөс хол илүүг Япон улсад үйлдэж яваа. Энэ хөвгүүдээрээ бахархаад баршгүй ээ.

Зочин
Зочин
7 сар 16, 2025 19:12

Myy цагаач �######�аачээ

Холбоотой мэдээ

Back to top button