УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Засгийн газар дөрвөн арга хэмжээний зардлыг хасаж, нийт 1.3 тэрбумыг хэмнэв

Төр өөрөө бүсээ чангалах үзэл баримтлал дор Засгийн газрын боловсруулсан төсвийн хэмнэлтийн тодотгол батлагдлаа.
Ингэснээр урсгал зардлаас нэг их наяд 370 тэрбум төгрөг хэмнэх юм.
Төсвийн хэмнэлтийн дэлгэрүүлбэл:
- Багш, эмчээс бусад тарийн албаны орон тоог 9 хувь бууруулж, 261 тэрбум төгрөгийн хэмнэлт,
- Гадаад, дотоод томилолт, эд хогшил тавилга, бараа материалын зардлыг хасаж 370 тэрбум төгрөгийн хэмнэлт,
- Дулааны тарифыг нэмэх шийдвэрийг хойшлуулж 122 тэрбум төгрөгийн хэмнэлт,
- Төсөвт байгууллагуудын бүх хөтөлбөр, арга хэмжээний зардлуудыг танаж 617.3 тэрбум төгрөгийн хэмнэлтийг тус тус хийж,
нийтдээ 1 их наяд 370 тэрбумыг урсгал зардлаас хэмнэлээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.