Нийгэм мэдээ

Үндэсний их баяр наадамд улсын цолтой 102 бөх барилдахaар бүртгүүллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны бүртгэл хаагдлаа.

Барилдаанд дархан аварга нэг, улсын аварга дөрөв, улсын арслан найм, улсын гарди зургаа, улсын заан 14, улсын харцага 21, улсын начин 48, нийт улсын цолтой 102 бөх бүртгүүлэв. Аймаг, цэргийн цолтой 244 бөх бүртгэлд хамрагдсан бол 102 сумын заан, 48 залуу бөх барилдахаар боллоо.

Улсын цолтой бөхчүүдээс дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, С.Мөнхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва тус тус барилдана. Улсын гарди цолтнуудаас М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ө.Бат-Орших, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ нар барилдах бол Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Ц.Мягмарсүрэн, Д.Баасандорж нарын 14 заан зодоглоно.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button