Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д улаанбурханы тохиолдол тус өвчин устсан гэж зарласнаас хойш үзэгдээгүй өндөрт хүрлээ

АНУ-д улаанбурхан өвчний халдвар дэгдээд байгаа. Тэгвэл тус улсын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төв (CDC) лхагва гарагт /2025.07.09/ мэдээлэл хийхдээ улаанбурханы батлагдсан тохиолдол 1,288 хүрсэн гэжээ. Энэ нь тус өвчин АНУ-д устсан гэж зарласнаас хойш үзэгдсэн хамгийн өндөр тоо юм. АНУ улаанбурхан өвчнийг 2000 онд улсад нь устсан гэж мэдэгдсэн.   

Жилээс дээш хугацаанд өвчин тасралтгүй тархаагүй тохиолдолд тухайн өвчин устсан гэх статусыг өгдөг. “CDC”-ийн тоо баримтаас харвал 1992 онд л улаанбурханы тохиолдол энэ жилийн 1,288-аас давж байжээ. Тухайн жил АНУ-д 2,126 батлагдсан улаанбурханы тохиолдол бүртгэгдэж байсан юм.

“CDC”-ийг хянадаг Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам мэдэгдэхдээ АНУ-ын нийт хүн амын хувьд улаанбурханаар халдвар авах эрсдэл бага гэжээ. Гэхдээ вакцинжуулалтын түвшин багатай, орон нутгийн бүсүүдэд улаанбурханы тохиолдол өндөр байна гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button