НИЙГЭМНийгэм мэдээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан өндөрлөж барианы зурхайд орлоо.

Айргийн тавд хурдалсан хурдан хязаалан насны морьдыг танилцуулъя:

  1. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн,
  2. Ховд аймгийн Чандмань сумын уяач Д.Лхагвасүрэнгийн халтар халзан,
  3. Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Энхболдын халтар,
  4. Говь-Алтай аймгийн уяач Б.Гантулгын бор халзан үрээ
  5. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач А.Наранбаатар хар.

Хязаалан насанд түрүүлсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Монгол улсын тод манлай уяач Пүрэвийн Батсайханы хүү "Шунхлай" группийн захирал Б. Гантигийн "Сартай хүрэн үрээ" юм. Сартай хүрэн үрээг Ононгийн Батбилэг уяж, уяа сойлгыг нь тааруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button