НИЙГЭМНийгэм мэдээ

Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 225 хурдан үрээ бүртгүүлж, 14 цаг 30 минутад гарааны зурхайгаас эргэн 14 км зам туулан дөнгөж сая барианд орж ирлээ.

Шүдлэнгийн уралдааныг Төв аймгийн Заамар сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийгийн бор өнгөлж, Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн Тогоруу цавьдар удаалжээ. Харин айргийн гуравт Төв аймгийн Бүрэн сумын уугуул Манлай уяач Хүрэлбаатарын УламӨрнөхийн хээр, айргийн дөрөвт Төв аймгийн Заамар сумын уугуул Миеэсүрэнгийн Энхтайваны хөх бор, айргийн тавд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Монгол Алсын Алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр үрээ тус тус хурдаллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гучинус
Гучинус
7 сар 10, 2025 19:57

Мөнхбаяр гэж сэтгүүлчийг наадмын дараа суллах болсон гэж үнэн байна уу Баасан авгай өмгөөлөгчөөр ажилласан ардчил�##� хүний эрхийн асуудлаар сүрхий мэрэгшсэн хүн худ�##� хуумгай хандах хүн яавч биш Сү.Батболд Б.Хурц нарын олон тэрбум төгрөг идсэн хэргийг огт авч хэлсэхгүй байж тэднийг шүүмжилсэн сэтгүүлчийг эх орноосоо урвасан хэргээр 10 жилийн ял өгнө гэдэг яавч шудрага байж чадахгүй Наадмын дараа Мөнхбаярыг суллаасай

batuaj
batuaj
7 сар 11, 2025 02:09

Сонин юм. Өглөө хяза�##�ангийн ур�##�даан үзэж суут�##�.Завханы морьд түрүүлээсэй гэсэн шүү юм санаад бэрх орхилоо. Бэрх орхихдоо Даваглорж манлайгийн морь бодогдлоо. Гэтэл ганц хаяхад бэрх буучихлаа. Хяза�##�анд ч Завханаас морь байсангүй. Гэтэл шүдлэнд Давагдорж манлайгийн шүдлэн хоёрт гээд үүнийг үзлээ. Яагаад ч юм баярлаад сэтгэлээ хэллээ. Би Давагдорж манлайг танихгүй л дээ. Яагаад ч юм бэрх орхиж мэргэлэхэд санаанд ордог сонин юм. Давагдорж манлайгийн морьд нь хурдан байх болтугай.Амжилт хүсье. Бас Завханы Баярсайхан хурдан морь ур�##�дуулагч хүүхдийн хувцасны стандартын т�##�аар санаа авууштай зүйл ярьсан.. Овоо доо. Стандартын ард хүн байдаг болохоор хэвшинэ. Энэ бол хөгжилд гарч буй ахиц. Сэтгүүлч Өлзиймаад баяр хүргэе. Өнөөгийн видео мэдээ бол нүд хуурсан зүйл. Шууд бичсэн дээр. Сайхан баярлаарай.

Мйй

Back to top button