Алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт ажиллаж байна

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах албаны бэлэн байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага, бие бүрэлдэхүүн энэ оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн "Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг"-т шилжин ажиллаж эхэллээ.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 4700 гаруй алба хаагч эргүүл, хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Мөн гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох илрүүлэх, хяналтад авах, дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих, шийдвэрлэх чиглэлээр авто эргүүлд 100 чиглэлд 400, явган эргүүлийн 187 чиглэлд 271 алба хаагч, 103 олон нийтийн цагдаа үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр наадмаар цагдаагийн байгууллага ажиллаж байна гэвэл болох мэт... Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг энэ тэр гэж өөрсдийгөө дөвийлгөх шаардлагагүй л баймаар юм. Дайн тулаан үймээн самуун болж байв�##� нэгдүгээр зэрэгт буюу буу бороохойтой ажилламаар юм....