Нэг дороос | Э.Батмагнай ЕС ДАВАН ТҮРҮҮЛЛЭЭ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүндэт зочноор оролцож буй билээ.
Нэмэлт: /2025.07.12/ 22.00 цаг
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүллээ. Ингэснээр тэр Улсын арслан цол хүртэв.
Харин аймгийн арслан цолоос шууд үзүүр түрүүнд үлдсэн Н.Өсөхбаяр үзүүрлэж, Улсын гарьд цол хүртлээ.
Харин Дархан аварга Н.Батсуурь Улсын арслан Э.Батмагнайд, Улсын аварга П.Бүрэнтөгс Улсын гарьд Н.Өсөхбаярт өвдөг шороодсон юм.
Нэмэлт: /2025.07.12/ 18.56 цаг
Долоогийн даваанд Дархан аварга Н.Батсуурь аймгийн арслан О.Наранбаатараар долоо давлаа. О.Наранбаатар ийнхүү Улсын харцага цолтон болж байна.
Харин Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан М.Бэлгүтэйгээр долоо давсан.
Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Н.Өсөхбаярт өвдөг шороодсон. Улсын начин Э.Батмагнай Улсын заан Б.Бат-Өлзийгөөр долоо давлаа.
Ийнхүү наймын давааны өмнө Н.Өсөхбаяр Улсын заан, М.Бэлгүтэй, О.Наранбаатар нар Улсын харцага цолын болзол хангалаа. Тэд бүгд аймгийн арслан цолоос шууд ингэж өгсөв.
Нэмэлт: /2025.07.12/ 18.00 цаг
Зургаагийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын заан М.Лхагвагэрэл өвдөг шороодов.
Зургаа давсан бөхчүүд ийнхүү ам авлаа.
- Дархан аварга Н.Батсуурь аймгийн арслан О.Наранбаатарыг
- Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан М.Бэлгүтэйг
- Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Н.Өсөхбаярыг амлав.
Улмаар Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын начин Э.Батмагнай нар учраа таарснаар, хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ.
Нэмэлт: /2025.07.12/ 17.00 цаг
Тав давсан бөхчүүд ам авлаа.
- Дархан аварга Н.Батсуурь аймгийн арслан М.Бямбадоржийг
- Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан Ш.Отгонтөгсийг
- Улсын арслан Б.Орхонбаяр аймгийн арслан М.Бэлгүтэйг
- Улсын гарьд Ө.Бат-Орших аймгийн арслан О.Наранбаатарыг
- Улсын заан Б.Пүрэвсайхан улсын начин Б.Түмэндэмбэрэлийг
- Улсын заан Б.Бат-Өлзий улсын начин Л.Энхсаруулыг
- Улсын заан М.Лхагвагэрэл аймгийн арслан Н.Өсөхбаярыг
- Улсын харцага Б.Зоригтбаатар улсын начин Э.Батмагнайг тус тус амлан авав.
Нэмэлт: /2025.07.12/ 15.55 цаг
Тавын даваанд,
- Сүхбаатар аймгийн харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр Улсын гарьд Б.Гончигдамбаар
- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Аймгийн арслан Ш.Отгонтөгс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболдоор
- Дорнод аймгийн харьяат, аймгийн арслан М.Бэлгүтэй Дорнод аймгийн харьяат, Улсын заан Д.Анараар
- Дорноговь аймгийн харьяат, аймгийн арслан М.Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржоор
- Өвөрхангай аймгийн харьат, аймгийн арслан О.Наранбаатар Улсын аварга О.Хангайгаар тав давж тус тус тав давж, начин цолны болзол хангалаа
Нэмэлт: /2025.07.12/ 14.50 цаг
Дөрөв давсан 32 бөхийн дээгүүр цолт 16 бөх тавын давааны ам авч дууслаа. Улмаар начингийн тавын даваа ийнхүү эхэлж байна.
Дархан аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Чимэдвандан
Улсын аварга П.Бүрэнтөгс – Аймгийн арслан А.Нармандах
Улсын аварга О.Хангай – Аймгийн арслан О.Наранбаатар
Улсын арслан Ц.Содномдорж – Аймгийн арслан М.Бямбадорж
Улсын арслан Б.Орхонбаяр – Аймгийн арслан Н.Баяржаргал
Улсын арслан Э.Оюунболд – Аймгийн арслан Ш.Отгонтөгс
Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Н.Өсөхбаяр
Улсын гарьд Ө.Бат-Орших – Аймгийн арслан О.Баярбаасан
Улсын заан Б.Пүрэвсайхан – Улсын начин Х.Цогтгэрэл
Улсын заан Д.Анар – Аймгийн арслан М.Бэлгүтэй
Улсын заан Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Б.Очирхүү
Улсын заан М.Лхагвагэрэл – Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
Улсын заан Д.Хүдэрбулга – Улсын начин Э.Батмагнай
Улсын заан С.Сүхбат – Улсын начин Б.Түмэндэмбэрэл
Улсын харцага Б.Зоригтбаатар – Улсын начин Э.Мөнхжаргал
Улсын харцага Б.Цэдэнсодном – Улсын начин Л.Энхсаруул
Нэмэлт: /2025.07.12/ 12.30 цаг
Дөрвийн давааны оноолт дуусаж, барилдаан эхэллээ.
Дөрвийн давааны оноолттой танилцана уу.
Дархан аварга Н.Батсуурь, Увс аймаг - Аймгийн харцага Г.Гантулга, Говь-Алтай аймаг
Улсын аварга П.Бүрэнтөгс, Увс аймаг - Цэргийн заан Ө.Батсуурь, Архангай аймаг
Улсын аварга О.Хангай, Ховд аймаг - Аймгийн заан Б.Бадамдорж, Сүхбаатар аймаг
Улсын аварга С.Мөнхбат, Увс аймаг - Аймгийн арслан Н.Баяржаргал, Хэнтий аймаг
Улсын аварга Ц.Содномдорж, Хөвсгөл аймаг - Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа, Өмнөговь аймаг
Улсын арслан Б.Орхонбаяр, Сэлэнгэ аймаг - Аймгийн арслан П.Хүрэлбаатар, Хөвсгөл аймаг
Улсын арслан Э.Оюунболд, Хэнтий аймаг - Аймгийн арслан М.Эрхэмбаяр, Булган аймаг
Улсын арслан Ц.Бямба-Отгон, Өвөрхангай - Аймгийн арслан О.Баярбаасан, Архангай аймаг
Улсын арслан Р.Пүрэвдагва, Архангай аймаг - Аймгийн арслан М.Бэлгүтэй, Дорнод аймаг
Улсын гарьд Б.Гончигдамба, Завхан аймаг - Цэргийн арслан Б.Өлзийсайхан, Өвөрхангай
Улсын гарьд Ө.Бат-Орших, Увс аймаг - Аймгийн арслан Д.Батболд, Сүхбаатар аймаг
Улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймаг - Аймгийн арслан Ч.Алтангэрэл, Баянхонгор аймаг
Улсын заан Б.Батмөнх, Төв аймаг - Аймгийн арслан А.Нармандах, Завхан аймаг
Улсын заан Д.Анар, Дорноговь аймаг - Аймгийн арслан Б.Нямсамбуу, Увс аймаг
Улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймаг - Аймгийн арслан Ц.Төмөрцоож, Ховд аймаг
Улсын заан М.Лхагвагэрэл, Завхан аймаг - Аймгийн арслан Ш.Мөнх-Од, Ховд аймаг
Улсын заан Б.Серик, Баян-Өлгий аймаг- Аймгийн арслан Ш.Отгонтөгс, Хэнтий аймаг
Улсын заан Д.Хүдэрбулга, Төв аймаг - Аймгийн арслан М.Даваасүрэн, Өвөрхангай аймаг
Улсын заан С.Сүхбат, Арханхангай аймаг - Аймгийн арслан Э.Баасанжав, Хөвсгөл аймаг
Улсын харцага Н.Золбоо, Баянхонгор аймаг, - Аймгийн арслан М.Бямбадорж, Дорноговь аймаг
Улсын харцага Б.Зоригтбаатар, Архангай аймаг - Аймгийн арслан Н.Амгаланбаатар, Дундговь аймаг
Улсын харцага Г..Ганхуяг, Ховд аймаг - Аймгийн арслан О.Наранбаатар, Өвөрхангай аймаг
Улсын харцага Т.Баасанхүү, Увс аймаг - Аймгийн арслан Б.Очирхүү, Булган аймаг
Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Архангай аймаг - Аймгийн арслан Д.Алтанцоож, Хэнтий аймаг
Улсын харцага Г.Бадрах, Хэнтий аймаг - Аймгийн арслан Н.Өсөхбаяр, Сүхбаатар аймаг
Улсын харцага Э.Даш, Дундговь аймаг - Улсын начин Л.Энхсаруул, Увс аймаг
Улсын харцага Э.Ууганбаяр, Төв аймаг - Улсын начин Э.Мөнхжаргал, Архангай аймаг
Улсын харцага Б.Цэдэнсодном, Өвөрхангай аймаг - Улсын начин М.Амарсанаа, Завхан аймаг
Улсын харцага Ц.Мөнхбаяр, Увс аймаг - Улсын начин Э.Батмагнай, Баянхонгор
Улсын начин Б.Чимэдвандан, Завхан аймаг - Улсын начин Б.Түвшинтөгс, Булган аймаг
Улсын начин Х.Цогтгэрэл, Булган аймаг - Улсын начин О.Түмэн, Увс аймаг
Улсын начин Б.Лхагвадорж, Өвөрхангай аймаг- Улсын начин Б.Түмэндэмбэрэл, Булган аймаг
Нэмэлт: /2025.07.12/ 09.10 цаг
Хүчит бөхийн барилдааны гурвын даваанд ам авсан байдлыг танилцуулж байна.
- Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь -Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, Аймгийн арслан Г.Бат-оршихыг,
- Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс - Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат, Аймгийн заан Г.Батмөнхийг,
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр - Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Аймгийн арслан Д.Батболдыг,
- Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай -Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Улсын начин Б.Суманчулууныг,
- Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат - Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын начин Н.Хүрэлсүхийг,
- Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ - Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Мөнх-Одыг
- Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын арслан Б.Гончигдамба, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, Аймгийн арслан С.Очирбатыг,
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Аймгийн арслан Ч.Мөнхтогтохыг
- Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Улсын арслан Д.Ганхуяг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, Аймгийн арслан М.Даваасүрэнг,
- Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Улсын арслан Х.Мөнхбаатар, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Аймгийн арслан Н.Баяржаргалыг,
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Аймгийн начин Х.Мягмарсүрэнг
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Аймгийн арслан И.Мандахыг,
- Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Б.Номиндалайг
- Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Улсын гарьд М.Баяржавхлан, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгсийг,
- Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын гарьд Д.Рагчаа, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Аймгийн арслан О.Баярбаасанг
- Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, Аймгийн арслан С.Занданхүүг,
- Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Аймгийн арслан Т.Дүүрэнсаранг,
- Завхан аймгийн Идэр сумын харьяат, Улсын гарьд Ш.Жаргалсайхан, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, Аймгийн харцага Г.Гантулгыг,
- Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, Улсын начин О.Цэцэнцэнгэлийг,
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.ЖаргалбаярЗавхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын начин М.Амарсанааг,
- Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан Д.Баасандорж, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, Аймгийн арслан М.Бямбадоржийг,
- Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Аймгийн арслан Д.Алтанцоожийг,
- Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Б.Батмөнх, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Аймгийн арслан П.Эрхэмжаргалыг тус тус амлаад байна.
Нэмэлт: 16.45 цаг
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа дуусаж, хоёрын даваа эхэллээ.
Хоёрын давааны учраатай энд дарж танилцана уу.
Нэмэлт: 14.00 цаг
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ
Нэгийн даваанд зодоглох улсын цолтой бөхчүүдийн нэрсийг нэг дороос агуулгын эхлэл хэсгээс харна уу.
Гэрэл зургийг О.Улсболд
Нэмэлт: 11:40 цаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх наадмын ёслолд үг хэллээ
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Их Монгол Улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан болон хүндэт зочид, гийчид ээ,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Мөнх тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр эртний түүхт, эвийн хүчит монгол түмний их баяр цэнгэл–Үндэсний их баяр наадам ийнхүү ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.
Хүннү гүрнээс эхтэй монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа, манай ард түмний их баяр цэнгэл, монгол төрийн сүр жавхлант баяр ёслол юм.
Дэлхийд хосгүй монгол наадмаа сэтгэл догдлон хүлээн суугаа наадамчин олон түмэн, эрхэм хүндэт зочдодоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх тэнгэрийн орон манай сайхан улсад зочлон ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, монгол наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2,000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, түүх, соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурьсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ.
Эртний түүхт Хүннү гүрний баатарлаг түүхийг Их эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг оруулсан юм.
Тиймээс өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлигийг тус тус гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулан ард түмнийхээ хүртээл болгосон билээ.
Тэгвэл энэ жил Их эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо.
Мөн Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон Орхоны хөндийд монгол төрийн алтан соёмбот Төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантай мандуулж, Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ.
“Монгол хүн, монгол морь амь нэгтэй” гэж манай ард түмэн ярьдаг.
Монголчууд бид төрт улсынхаа сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой билээ.
Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцээд, жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Монголын Үндэсний их баяр наадмаар “Дэлхийн адууны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байхаар шийдвэрлэснийг баяр наадмын энэ өдөр наадамчин олон түмэндээ сонордуулан хэлэхэд нэн таатай байна.
Монголчууд бид аугаа их хааны үр сад, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Их эзэн Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв нэгдлээ сахин бататгаж, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай.
Миний Монголын ард иргэд ээ,
Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурьсгадаг дэлхийд хосгүй монгол наадам төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, өнгө төгөлдөр, цог жавхлан төгс ийнхүү эхэлж байна.
Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Нэмэлт: 11.00 цаг
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг шууд дамжуулж байна.
Үүгээр есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр залж, Үндэсний их баяр наадмыг албан ёсоор нээх юм.
НААДМЫН НЭЭЛТИЙГ ШУУД ????????НААДМЫН НЭЭЛТИЙГ ШУУД ????????: Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадам нээж байна
Posted by Eguur News on Thursday, July 10, 2025
Эхлэл: 09.00 цаг
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ. Ийнхүү 1-2-р даваагийн барилдаан болох юм.
Тус барилдаанд зодоглохоор улсын аварга цолтой 5 бөх, улсын арслан цолтой 8 бөх, улсын гарди уолтой 6 бөх, улсын заан цолтой 14, улсын харцага цолтой 21, улсын начин цолтой 48 бөх бүртгүүлжээ.







М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад нэг дэмий жүжгээ боль.
Энэ жилийн наадмын нээлт маш муу боллоо. Ямарч утгагүй дуу дуулах ямарч хоолойгүй хогийн хар л�##�руудаар дуу дуулууллаа. Тухайлб�##�, эстрадын дуугаар эхлэдэг монгол наадам хаана ч байхгүй шүү Наранбаатараа! ийм амьиансүрэнд гавьяат гэх цол өгөх хэрэггүй. Харин цолыг нь хураах хэрэгтэй.
Бөөснүүдээ хөрөнгө хурааж, бидэнд тарааж өг
Энэ нээлтийн учрыг олсонгүй. Өндөр гэгээн занабазарын араас чингис хааны иухай ярих юм. Энэ бол буруу. Мөн цэрэндагва гэх үхэх болсон өвгөнөөр миний нутаг шүлгийг уншуулах хэрэггүй. Маш муу уншиж байна. Мөн түүний эхнэр мэндбаяраас өөр ээжид тоглох хүн �##�га уу. Үгүй зөндөө байгаа. Жинхэнэ м�##�чин буур�##� эмээг үүний оронд тоглуулж болох байлаө. Гэх мэт
Чи эцэг эхдээ хаягдсан эсвэл эцэг эхийгээ " хурдан үхээд өгөөч " гэдэг хүний арьс нөмөрсөн чоно байх.
Наадмын нээлт ха�##�тад заав�##� хийх зарим зүйлийг хуульчлах хэрэгтэй юм байна Ерөнхийлөгчөө!! тухайлб�##�, наадмын нээлтийн эхэнд Түмэн эх уртын дууг 108 уртын дуучин 108 морин хуурчтай заав�##� дуулах, мөн наадмын ха�##�тад Өвгөн шувуу уртын дууг 108 уртын дуучин 108 Морин хуурчтай заав�##� дуулахыг хуульчлах.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Тоглолтын эхэнд хэсэгт Монголын ард түмэн олон үндэстэн ястнаа толилуулж эв нэгдлийг илэрхийлсэн, ту сгаар тогтнолоо эрхэмлэсэн тухай сэдэв байв�##� сайн байлаа. Гэтэл адууны баяр болж буй мэт агуулгатай баахан адууны яриа үзүүлбэрээр тоглолтоо эхэнд нь байлгаж буй нь утга төгөлдөр бус байлаа. Наранбаатар чи түмний сэтгэгдэл зөвлөмж шүүмжийг хүлээж авахын оронд биеэ ихэд бодож битгээ томд тооцож их зан гаргахаа боль чиний наад гавъяа гэх юмгүйнхээ төлөө зүүсэн 2 сэнжтэй тэмдэг бол юу ч биш. Гавъа байгуулна гэдэг ш�##� өөр зүйл шүү. Энэ үгийнхээ мөн чанарыг таньж мэд, тархиа жаахан сэргээ.
Дэлхийн адууны өдөртэй болгосон Хүрэлсүхийгээ рекламдах туша�##�ыг дээрээс өгсөн байлгүй.
Наадмын нээлт эхлүүлээд үзэхээ больон доо төгсгөл нь ойлгомжтой хахаха...
Монгол улсын ерөнхийлөгчийн үгэнд...Ардчилсан хувьсг�##�ын 35жил үндэсний их баяр наадам гээд уншиж сонордуулаад...хуулийг хэрэгжүүлээд яриад байхад !!! Мэдээлэл түгээгчид яагаад орхигдуулж бичээд байгаа??? Зориуд уу??. Эсвэл мэдлэг үгүй этгээд үү???
Ардчилсан хувьсг�##� гэдгийг оруулах хэрэггүй. Сүхбаатар жанжны удирдсан Ардын хувьсг�##� , Үндэсний баяр наадам гэсэн үг л байхад болно. Бусдыг нь үүсгэн байгуулагдсан гэж үздэг өдрүүддээ л ярина биз.
gedes guzee gej aalalala