Трамп ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан Украин руу зэвсэг илгээнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа хүлээн авснаасаа хойш анхны удаа ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан Украин руу зэвсэг илгээх гэж байгаа хэмээн хоёр эх сурвалж пүрэв гарагт /2025.07.10/ хэлжээ. Түүний өмнө ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байден ерөнхийлөгчийн эрх мэдлийг ашиглан Украин руу зэвсэг олон удаа илгээж байсан. Трамп ийм алхам хийж байгаа нь тэр Украиныг хамгаалах шинэ зорилготой болсон байж магадгүйг харууллаа.
Эх сурвалжуудын нэг нь хэлснээр Трамп 300 сая ам.долларын үнэ бүхий зэвсэг илгээж магадгүй аж. Мягмар гарагт /2025.07.08/ Трамп хэлэхдээ, ОХУ-ын довтолгооноос өөрийгөө хамгаалахад нь Украинд туслахын тулд АНУ нэмэлт зэвсэг илгээнэ гэсэн билээ. Нэмэлт зэвсгүүдэд Patriot агаарын хамгаалалтын системийн пуужин, дунд тусгалын пуужин багтаж магадгүй. Одоогийн байдлаар Трамп Байдены зөвшөөрөл олгосон зэвсгүүдийг л Украин руу илгээсэн байгаа.
Трамп Украиныг хамгаалах тал дээр хоёрдмол байр суурь үзүүлж ирсэн. Тэр заримдаа АНУ Украиныг дэмжихэд зарцуулж буй мөнгөн дүнг шүүмжилж, ОХУ-д ээлтэй зүйл ярьдаг. Мөн тэрбээр Киевийг дэмжиж, Кремлийг шүүмжилсэн мэдэгдэл гаргасан тохиолдлууд ч бий.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барьцгүй хүн байна шүү.Олрн хүнийг аварч дайныг зогсоох хүн гэж бодож байсан юмсан
худ гар байсан байна лээ зөнөг өвгөнийхөө үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа бас зөнөчихсөн гар юм боловуу байнга эсрэг утгатай юм яриад байгаа...
Зөнөг г�##�зуу дэлхийг удирдаад байдаг.
Трамп хулхи юм.