АНУ-ын хүсэлтээр Орос сагсан бөмбөгчнийг Францад баривчилжээ

Францын хууль сахиулах алба ОХУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгчнийг АНУ-ын хүсэлтээр баривчилсан байна. Тэрбээр ransomware төрлийн цахим халдлага үйлддэг бүлэгтэй холбоотой хэмээн эрэн сурвалжилж байсан аж. АНУ-ын Пенсильвани мужийн их сургуулийн шигшээ багт тоглодог байсан 26 настай Даниил Касаткиныг зургаадугаар сарын 21-нд Парис дахь Шарль де Голлийн нисэх онгоцны буудалд баривчилсан гэж албаныхан лхагва гарагт /2025.07.10/ мэдэгджээ.
АНУ-ын эрх баригчид түүнийг 2020-2022 оны хооронд АНУ-ын 900 орчим компани болон холбооны засгийн газрын хоёр байгууламжийн компьютерын системд халдсан бүлэглэлтэй тохиролцсон гэж буруутгаж байгаа юм. Касаткин ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэх байр суурийг илэрхийлжээ. Түүний өмгөөлөгч Фредерик Белот “AFP” агентлагт хэлэхдээ “Тэр хуучин компьютер л худалдаж авсан. Ямар ч буруу зүйл хийгээгүй. Тэр компьютер бараг мэдэхгүй. Программ ч суулгаж чадахгүй. Тэр энэ компьютерын юунд ч хүрээгүй. Энэ компьютерыг нэг бол хакдсан, эсвэл өөрийнхөө ул мөрийг далдлах гэсэн хакер түүнд зарсан байх” гэсэн юм.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hetsuu
1812 оныг франц хөндий гоймон мартжээ
Компьютер аваад хэрэгт орчихож байгаа хэрэг үү улс төрч угаасаа хог юм а
Орос хүнд итгэж үл болмой. Өмхий санаатай)
АНУ -д Орос орныг, Орос хүнийг өрөвдөх сэтгэл �##�га даа. Олимпод оруулахгүй байж Оростой тэмцэнэ. Одоо амжилттай тамирчиныг нь гар хөл францчуудаар бариулж байна. АНУ дэлхийн цагдаа байх хэрэггүй гэж мэдэрсэн хүн бол Трамп. гэхдээ л АНУ -гаас зай барив�##� дээр. Оросын дайнаар Орос бизнесч нарын хөрөнгийг царцаах нэрээр дэрээмдэж ногоорсон тэнэг Зелёнкод өглөө дөө. Зелёнк Орос хүнийг мөн ч доорд үзлээ дээ. Оросд их Орос улс байх нь Монголд чух�##�.