Японы эзэн хааны өмнө анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазараа дүрчлэн үзүүлсэн мессеж

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.
Баяр наадмын нээлтийн ёслолыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа найруулсан. Нээлтэд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүндэт зочноор оролцож байгаа. Тэдэнд зориулсан хөтөлбөрийг ч нээлтийн тоглолтод оруулж өгчээ.
Жил жилийн наадмын нээлтийн дараа шүүмжлэл, сайшаал зэрэгцэн өрнөдөг. Энэ удаа харин анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг зориуд магтан дуулсан нь анхаарал татав. Чингис хааны өмнө Өндөр гэгээн Занабазарыг ингэж онцолсон нь хэд хэдэн өнцгөөр чухал мессеж өгч байна.
Барууны ертөнцийн өмнө Монгол Улс бол аравдугаар богдоо тодруулж, залсан бурхны шашны их үйлээр тодорч байгаа. Дэлхий дахинд бурхны шашны гурван гол институц бий бөгөөд тэдний нэг нь ийнхүү манай улсад төвлөрч буй.
Энэ бол тусгаар тогтнолын бас нэгэн чухал баталгаа, гадаад бодлогын хувьд ч анхаарал татах сэдэв болсоор ирсэн билээ.
Харин энэ удаа Япон орны хаан айлчилж ирээд байгаа үед нь анхдугаар Богдын намтар түүхийг танилцуулж, дүрчлэн үзүүлэв. Япон бол гуравдагч хөрш. Барууны ертөнцийн томоохон үүд хаалга юм.
Үүгээр дамжуулан аравдугаар Богдоо дэлхий дахинд албан ёсоор илэрхийлэн зарлах их үйл хэргийн эхлэл ч тавигдаж байж болно. Анхдугаар Богд өөрөө бас Монголоос тодорч байсан билээ.

Өндөр гэгээн Занабазар хэмээн алдаршсан, Монголын анхдугаар богд Жавзандамба хутагт Түшээт хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутаг Усан зүйл хэмээх газар \одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сум\ 1635 оны модон гахай жил Түшээт хан Гомбодоржын гэрт мэндэлсэн.
Гурван сүүдэртэйдээ Манзушри бурхны магтаал Жамбалцанжод номыг цээжээр унших, дөрвөн настайдаа Энэтхэг, Төвд хэлээр зарлиг зохиолыг унших, азарын хэлээр ярих зэрэг сонин гайхамшгийг үзүүлж байв. Мөн Жамбалин номун хаанаас увш санваар, енса брүлгү Лувсанданзанжамцаас равжун сахил хүртэж Лувсандамбийжалцан хэмээх алдартай болжээ.
Төвдийн V Далай лам Агваанлувсанжамц, Банчин богд Лувсанчойжижанцан, Найчун чойжин нар Жонан Дарнатын хувилгаанаар тодруулан, таван сүүдэртэйд нь Их Монгол уулын энгэрт байх Ширээт цагаан нуурын дэнжид Монголын шашны тэргүүн анхдугаар Богдоор өргөмжлөн ширээнд залжээ. Гэгээний арван гурван сүүдэртэйд нь Түшээт хан Гомбодорж, Шолой сэцэн хан нар Их Монгол уулын энгэрт үргэлжид суух сүм барьж өгсөн нь хожмоо Баруун хүрээ гэж алдаршжээ. Арван таван сүүдэртэйдээ 1649 онд Түвдэд хүрч V Далай лам, Банчин богд нараас судар тарни, гүн ухааны номлолуудыг хүртсэн байна. Төрөлх нутагтаа эргэж ирээд Хангай ханы Шивээтэд Бүтээлийн сүмийг, 1654 оны морин жилд Хэнтий нуруунд Их хүрээг, 1702 онд Зүүн хүрээг үүсгэн байгуулсан байна.
Өндөр гэгээн 1686 онд Бүтээлийн сүмд заларч байхдаа Монгол, Энэтхэг, Төвд гурван улсын номын хэлийг тэмдэглэж болох Соёмбо үсэг зохиож, Ганжуурыг монгол хэлнээ орчуулах ажлыг эхэлсэн ажээ. Монгол орондоо “Жалзэ тэмбан” хэмээх Ганжуурыг залж өөрийн мутраар гурав дахин бичиж бүтээх, Данжуурын 225 ботийг залж олон шавь нарын хамт шинээр бичих, Хурлын уншлага, Найман мянгат, Тогтоолын хураангуй, Алтангэрэл, Банзрагч, Их бодь мөрийн зэрэг, Хангал зэрэг номын барыг сийлүүлж ,ерөөлийн үгийг зохиосон байна. “Маани бүтээх гүн арга”, “Жинлавцогзол”, ” зэрэг зуу гаруй номоос бүрдсэн нэг боть зохиол туурвижээ. Монголын шашин соёлд оруулсан давтагдашгүй нандин бүтээл болох Очирдара бурхан, хорин нэгэн Дарь эх бурхад, хүрээ дэгийн ая дан зэрэг олон зүйлээр батлагдаж байна.Анхдугаар богд Жавзандамба хутагт 12 жарны хаврын тэргүүн сарын 14 буюу аргын тооллын 1723 оны 2-р сарын 18нд жанч халжээ. Өндөр гэгээний шавь нараас Ламын гэгээн Лувсанданзанжалцан, Зая бандида Лувсанпэрэнлэй, Дарва бандида Совджамц, Чин сүжигт номун хан Норовширав нар Төвдөд суралцаж ирээд Монголд шашны төрөл бүрийн эрдэм ухаан судлах сургууль, дацан байгуулсан нь Монголын шашны хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нээлт сайхан болсон доо
Мунхагл�##� тэнэглэл
Mongolian masjid ogson ondorgegeen Zanbazar
g
Masjid dagaar orsnoo temdegleed bga yumuu ochij2 zanbazar bidding yahavdee
Manjid dagaar orsnii bayar yumuu haashaa yum Zanbazar bhdaa ch yu yum
Ardiin huvisgaliin 104 jiliin oi temdeglwj bgaa shuu !!! busad oi ntr mingolchuudad hamaagui...naranbaatar bandiig dahij bitgii songooroi.dandaa holion bantan hog shavhruu hiij yvdag g###g bgaa yum.chadvargui bas tarhigui m#l
За ша�##�даа
Даравгар хар гурилан эмээг бн гэж цочлоо ш дээ
Нээлт сайхан болсоон
Японы эзэн хаан Занабазар гэж огт мэдэхгүй.мэдлээ ч огт сонирхохгүй гэж усан тархиндаа бодчих ухаан �##�га уу
Занабазарыг хэн тоох вэ? Ядаж байхад Монголыг Манжид тушаасан хүн байдаг нь ч юу вэ дээ
Наранбаатараар л наадмын нээлт найруулахаа больчих хэрэгтэй шдээ Ямар ч авьяасгүй байж ямар их татаастай хүн бэ.Новш болгоод байх юм Батчулууныг дуулуулсан нь илүү болсон
Түшээт хаан аймгийн д�##�ай гүний хошууны нутаг усан зүйл гэж з�##�руулав