ЭРҮҮЛ МЭНД
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12064 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 10-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12064 хүрээд байна.
Эмчлэгдэж буй хүмүүс
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 334 хүн
- Хөнгөн – 45
- Дунд – 270
- Хүнд – 19 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 11346, гэрээр эмчлүүлж буй 334, нас барсан долоо, хавьтал болсон нийт 90824 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4720-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2511, 5-9 насны 1523 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.