НИЙГЭМНийгэм мэдээ

Бахардсан шүдлэнг аварсан залуу цэргийн алба хаагч байжээ

Улсын их баяр наадмын хурдан морины уралдааны үед буюу шүдлэн насны зээрд халзан зүсмийн морь бариалахдаа бахардаж ойчиход нь нэгэн залуу өшиглөж, амьсгалыг задалж аварч буй үйл явдал цахим хуудаснаа цацагдаж, олонд хүрсэн.

Тэгвэл бахардсан хурдан хүлгийг аварсан залуу нь Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ахлах ахлагч Сайнбаярын Ганцоож ажээ. Тэрээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Адуунд хайртай хэн ч ийм л арга хэмжээ авах байсан. Өшиглөж байгаа нь бахардсан амьсгалыг нь задалж байгаа хэрэг" хэмээн хариулжээ.

Ахлах ахлагч С.Ганцоож Зэвсэгт хүчинд 20 дэх жилдээ алба хааж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 014, 340, 189, 013 дугаар ангиудад томилолт өвөртлөн үүрэг гүйцэтгэсээр ирсэн алба хаагч юм байна. Тэрбээр Ховд аймгийн Манхан сумын харьяат багаасаа хурдан хүлэг унаж өссөн нь адууг хайрлах, арчлах арга ухаанд сургасан аж.

Мөн хурдан хүлэг шүдлэнгийн эзэн цэргийн залууд талархсанаа илэрхийлсэн ба наадамчин олон цэргийн хүмүүс яаралтай нөхцөлд зөв оновчтой дүгнэлт хийж, хариу арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлдэг нь түүний үйлдлээс харагдаж байна хэмээн сайшаалаа.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хотын иргэн
Хотын иргэн
7 сар 12, 2025 09:54

АНУ-д бас хэдэн жилийн өмнө хөлөнд нь цус буусан хурдан морийг зовоохгүйн тулд буудах гэж байхад нь манай �##�дарт уяач хөлнөөс нь цус авч амийг нь аварч байсан.

Зочин
Зочин
7 сар 12, 2025 09:57

Бараа нь гарахгүй үхчихвэл энэ хүүг морь өшиглөөд �##�чихлаа гэж эргүүтэх олон эргүүнүүд бии шүү жинхэнэ монгол хүүд баярл�##�аа

Зочин
Зочин
7 сар 12, 2025 09:58

Монгол ухаан гайх�##�тай шүү

Зочин
Зочин
7 сар 12, 2025 10:01

Бахархаад амьсг�##� нь боогдсон мордииг цээр рүү нь өшиглөөд амьсг�##� нь задардаг гэхдээ бас хаана өшиглөхөд учир бии морь мэддэг л з�##�уу байна баярл�##�аа

Zochin
Zochin
7 сар 12, 2025 10:35

Ard tumendee bayr naadmiin mend.hotolooroo saihan naadaarai.Saihan naadam bolj bn.Neeltend urtiin duu baih zuv bha.Tehdee rok.popiin duuchid ymar goe geech.Bachkaa.Naran goe blaa.Ard tumen zohioliin hediig harsaar bgaad teriigee uguileed bnuu.Zohioliin duuchin bol duuchin bish.eersdiigee tejeeh gj sum bag.jalga dovoor yvh munge huraadag nuhduud.Chuluunchimeg enteriig ymar duuchin gehev.Shagnuulsan duuchid gehed Aguu Zagdsuren hudelmeriin baatar bolsonuu.Duuriin Munhshur.Javzandulam gd mundaguud yagaad AJ abdaggu uom.Dolgort ahadsan shagnal.Dolgor.Chingesiin Jagaa 2 l shagnalaa ahiulaad bh uom.Yasan nudgui chihgui hun todorhoildogiim.Chuluunchimeg gj eeriigee 2 todorhoilood odo avah odongui bolson.Eree gj mundag duuchin.olon shan shavi turuulsen hund Hedelmeriin baataraa egeh blaa.Aguu Zagdsurengiin hooloinii 50 %d hurch chadahgui Dolgor bol.

Back to top button