Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатан нар Монгол-Японы эмнэлэгт зочилжээ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 9- ний өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль(АШУҮИС)-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт зочиллоо.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан үйл ажиллагааг танилцуулж, хэвтэн эмчлүүлэх тасгаар зочлон, Япон Улсад боловсрол эзэмшсэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзалт хийв. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж, тогтвортой менежмент, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааг олон улсын жишигт хүргэхэд чухал хувь нэмэр оруулж байна гэж АШУҮИС-аас мэдээллээ.
Ташрамд дурдахад Япон улсын 7 тэрбум 985 сая иенийн буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн эмнэлэг байгуулах гэрээг 2015 оны тавдугаар сарын 12-ны өдөр байгуулсан нь буцалтгүй тусламжийн мөнгөн дүнгээр томоохон бүтээн байгуулалт болсон юм. Тус улсын буцалтгүй тусламжаар тус эмнэлгийн барилгад 7,985,000,000 иен, аппарат тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд 1,393,000,000 иен, нийт 9,378,000,000 иенийн хөрөнгө оруулалт хийгдэж байв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн маш их ажил амжуулж бна манай дарга нар гадаад айлчл�##�аа ийм чанартай хийдэг байгаач аялангаа ажилдаа амжуулж чаддаг л юм бна сурах юм их бнаа