Нийгэм мэдээ

Соёолон: Комисс маргаан шийдвэрлэж, З.Мэндсайханы хул үрээ түрүүллээ

“Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины гурав дахь өдрийн уралдаан Хүйн долоон худагт хурдан соёолонгийн уралдаанаар эхэлсэн. 

Газар газраас цугласан хурдан соёолонгийн уралдаанд нийт 195 үрээ бүртгүүлэн, 128 соёолон мордсон бөгөөд 10 цаг 44 минутад гарааны зурхайгаас эргэж, хэдхэн хормын өмнө бариад орж ирлээ.  Наадамчин олны тэсэн ядан хүлээдэг хурдан соёолонгийн уралдааны түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын уяач МУМУ Загджавын Мэндсайханы хул үрээ орж, наадамчин олноо баясгав.  

Аман хүзүүнд хурдалсан хүлгийн талаас комисст маргаан гаргаснаар хул үрээгийн шүдийг үзсэн. Улмаар комисс маргаан шийдвэрлэж, З.Мэндсайханы хул үрээг түрүүлсэнд тооцов.

Аман хүзүүнд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Нямноровын Мөнхийн бор, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын алдарт уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваасүрэнгийн хээр халзан, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор тус тус хурдаллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button