Нийгэм мэдээ
Аймгийн хурц арслан цолоос "дүүлж" гарьд цол хүртсэн Н.Өсөхбаяр гэж хэн бэ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн хурц арслан цолноос улсын баяр наадмын заан цолны болзол хангаж, их шөвгийн дөрөвт тунан үлдсэн Н.Өсөхбаярын тухай баримтыг хүргэе.
Тэрбээр,
- "Жавхлант" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Эвт Чулуу ХХК, Нэгдэл клуб, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ-ийн бөа.
- Төрсөн өдөр:1998/11/05
- Өндөр:186 см
Цол хүртсэн эрэмбэ
- 2014-07-09 - Сумын заан
- 2015-07-09 - Сумын заан (1 баталсан)
- 2017-07-11 - Аймгийн харцага
- 2018-07-10 - Аймгийн арслан
- 2022-07-27 - Аймгийн арслан (1 баталсан)
Наадмын амжилт: /2024-05-31/-нд Цэргийн наадамд 7 давсан (8 даваанаас)
Энэ жилийн баяр наадамд
- Нэгийн даваанд - Баянхонгор аймгийн харьяат, сумын заан Н.Батзориг
- Хоёрын даваанд - Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Б.Даваадалай
- Гурвын даваанд- Төв аймгийн харьяат, Улсын начин Г.Ганжадтай 09:30 минут барилдсан
- Дөрвийн даваанд: Хэнтий аймгийн харьяат, Улсын харцага Г.Бадрахтай 00:51 минут
- Тавын даваанд: Завхан аймгийн харьяат, Улсын гарьд Б.Гончигдамбатай 02:46 минут
- Зургаагийн даваанд: Завхан аймгийн харьяат, Улсын заан М.Лхагвагэрэлтэй 24:15 минут
- Долоогийн даваанд: Ховд аймгийн харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхантай 14:07 минут барилдаж их шөвгийн дөрөвт тунасан
- Наймын даваанд: Увс аймгийн харьяат Дархан аварга Н.Батсуурьтай 29:34 минут барилдаж үзүүр түрүү булаацалдах болсон
- Улмаар есийн даваанд: Баянхонгор аймгийн харьяат Улсын начин Э.Батмагнайтай 02:26 минут барилдан өвдөг шороодож Улсын гарьд цолны болзол хангалаа.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.