НИЙГЭМНийгэм мэдээ

Уяачдын наадам: Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан түрүүллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дээд насны морьдын уралдаанд газар газраас цугласан хурдан шандаст 78 хурдан хүлэг бүртгүүлэн, гарааны зурхайгаас 9 цаг 56 минутад эргэн, хэдхэн хормын өмнө барианд орлоо.

Дээд насны ангиллын уралдааны,

  • Түрүү магнайд Увс аймгийн Тэс сумын уяач Гавъяат барилгачин Мятавын Хүрэлбаатарын хүрэн халзан ирж торгон жолоогоо өргүүллээ.
  • Аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Гансүхийн Хадбаатарын хүрэн халзан азарга
  • Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аюулгүйн халтар
  • Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар
  • Айргийн тавд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул МУ-ын Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы Зоос бор морь хурдаллаа. 

Айрагдсан морьд:

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button