НИЙГЭМНийгэм мэдээ
Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан сонгомол бага насны морьдын уралдаанаас отголж байна.
Сонгомол бага насны ангиллын уралдаанд 105 хурдан даага бүртгүүлэн, 76 даага мордон, хэдхэн хормын өмнө барианд орлоо.
- Түрүү магнайд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аймгийн алдарт уяач Чулууны Ганцогтын хээр,
- Аман хүзүүнд Ховд аймгийн Буян сумын уяач Төмөр-Очирын Буяндоржийн халтар,
- Айргийн гуравт Завхан аймгийн Сонгино сумын Оросоохүүгийн Мөнхсүлдийн хул,
- Айргийн дөрөвт Дархан аймгийн Шарын гол сумын уяач Нарангэрэлийн Цогтгэрэлийн халтар,
- Айргийн тавд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул аймгийн алдарт уяач Эрдэнэбатын Түмэн-Одын хүрэн хурдаллаа.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.