НИЙГЭМНийгэм мэдээ
Олон улсын химийн олимпиадаас манай улсын сурагчид бүгд медаль хүртжээ

Химийн олон улсын 57 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлж оролцсон бүх сурагчид мөнгөн медаль хүртсэн байна.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулагдсан химийн олон улсын дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид багаараа мөнгөн медаль авчээ. Үүнд:
- Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ
- Батсуурийн Номин-Ундрах (Орчлон сургууль, 12-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ
- Бямбадорж Мэндбаяр (Шинэ Монгол, 11-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ
- Мөнхбаатарын Одгэрэл (Бага Тэнгэр, 11-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ тус тус хүртжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.