Нийгмийн
Хорватын Гадаад хэрэг, Европын сайдын айлчлал маргааш эхэлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман энэ сарын 17-19-нд албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэлд мэдээлэл хийнэ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хорват Улсын хооронд 1993 оны гуравдугаар сарын 10-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Уг айлчлал нь Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайдын түвшинд манай улсад хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал юм гэж ГХЯ мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n