Бөхийн өргөөнөөс зүүн 4 зам хүртэлх замыг маргаашаас хааж, засна

Нийслэлийн замын хөгжлийн газраас ойрын өдрүүдэд зам хаах байршлуудыг мэдээлсэн байна.
Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэл хааж, шинэчилж дууссан байна.
Баянзүрх дүүрэг, 6, 15, 18-р хороо Сангийн хорооны гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх авто замыг долдугаар сарын 15-ны 23:00 цагт хаасан. Замыг долдугаар сарын 17-ны 06:00 цагт буюу өнөөдөр нээсэн аж.
Харин үргэлжлүүлээд Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх хуваарьтай байна.
Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 3, 15-р хороо Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг долдугаар сарын 18-ны 22:00 цагт хаана. Ингээд долдугаар сарын 20-ны 06.00 цагт нээх аж.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.