СПОРТ
Өнөөдөр Монголын эмэгтэй шигшээ баг Казахстаны эсрэг тоглоно

МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Хятадын Шэньжэнь хотод болж буй "“FIBA Women's Asia Cup 2025 Division B” оролцож байна.
Монголын шигшээ баг өнөөдөр хасагдах шатны хариуцлагатай тоглолтоо 16.30 цагаас А хэсгээс гурваар гарсан Казахстаны багтай хийнэ. Монголын шигшээ баг хожвол хагас шигшээд шалгарч, Тайванийн шигшээ багтай тоглоно. Манай шигшээ баг Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионы тэмцээний эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж, 81:74 харьцаатайгаар хожсон. Харин хоёр дахь тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг тоглоод, хожигдсон юм. Харин гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын багийн эсрэг хийж, 27 онооны зөрүүтэй хожил авсан юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Күүкийн арлуудын улс орон гэж бас байдаг байх нь ээ !