СПОРТ
Б.Энхтамир монгол улсын рекордыг шинэчиллээ

Рейн-Рур 2025: Универсиадын усанд сэлэлт, волейболын тэмцээн, уралдаан Берлин хотноо болж байгаа бөгөөд наадмын хоёр дахь өдөр усанд сэлэлтийн төрөлд ОУХМ Батбаярын Энхтамир 200м өврөөр даллах сэлэлтээр 4-р гараанд гарч уралдан 1:50.26 амжилтыг үзүүлэн 50м бассейны Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Б.Энхтамирын хувьд монгол улсаа төлөөлөн олимпод оролцож байсан удаатай. Тэрбээр 8 настайгаасаа эхлэн сэлэлтээр хичээллэж эхэлсэн. 100 метр сэлэлтээр 51 секунд явсан Монгол улсын анхны тамирчин. 2018 онд Сибирийн цом тэмцээнээс медаль авч байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг баяр хүргэё
Моголын рекордыг эвдэх бол амжилт биш усанд сэлэлтээр угаасаа монгол 0 шдээ.Дэлхийд дэлхийн рекордыг эвдэх хэрэгтэй шүү миний дүү даан ч чадахгүй л дээ.
лайтай л�##�ар вэ өөрөө улс байтүгай сум хороо баг жорлонгийнхоо ч рекордыг эвдэж үзээгүй байж олон юм хуцах юм аа