Газын зурваст тусламж авахаар ирсэн 67 хүн Израилын цохилтод амь үрэгджээ

Ням гарагт /2025.07.20/ Газын зурваст тусламж авахаар ирсэн хүмүүс рүү Израил гал нээсний улмаас 67 хүн амь үрэгдсэн гэж Хамас бүлгийн эрхэлдэг Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ Газын зурвасын хойд хэсэгт цугларсан олон мянган цэргүүдэд хүн аюул учруулж байсан тул анхааруулах зорилготой гал нээсэн гэсэн байна. Тус улс нэмж мэдэгдэл хийхдээ урьдчилсан дүгнэлтээр хохирогчдын тоог хөөсрүүлсэн байх магадлалтай, хүмүүнлэгийн тусламж ачсан машиныг санаатайгаар онилдоггүй гэсэн юм.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP) мэдээлэхдээ тусламж ачиж явсан 25 машин асар олон тооны өлсгөлөн иргэнтэй таарсан, дараа нь тэдэн рүү гал нээсэн гэсэн байна. “Дэлхийн хүнсний хөтөлбөр хүмүүнлэгийн тусламж хүссэн энгийн иргэдтэй холбоотой аливаа хүчирхийллийг огт хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдэж байна” гэж “WFP” мэдэгджээ.
Сүүлийн үед хүмүүнлэгийн тусламж ачсан машинаас тусламж авахаар хүлээж буй хүмүүс Израилын цохилтод амь үрэгдэх болсон. Бямба гарагт /2025.07.19/ Израилын цохилтын улмаас тусламж авахаар хүлээж байсан 36 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.